Мэдээ мэдээлэл

Сайн хүлгийг туурайн чимээгээр таньсан нь

Боржигон цэцэн вангийн нутагт морь сайн таньдаг Ганжуур гэдэг хүн байжээ.тэрээр нэг удаа гэртээ нэлээд халамцуухан сууж байтал нохой хуцаж морьтоны төвөргөөн сонсогдов гэнэ.Ганжуур хүүхдүүдээ дуудаж:

Боржигон цэцэн вангийн нутагт морь сайн таньдаг Ганжуур гэдэг хүн байжээ.тэрээр нэг удаа гэртээ нэлээд халамцуухан сууж байтал нохой хуцаж морьтоны төвөргөөн сонсогдов гэнэ.Ганжуур хүүхдүүдээ дуудаж:

Сайн морины дөрвөн туурай дуугарав. Гарч харцгаа гэжээ. Гэтэл тэднийд олон адуу хөтөлсөн аяны хоёр хүн ирж гэнэ. Аяны  хүмүүсийг цай уух зуурт Ганжуур морьдыг харахаар гарчээ. Холбоотой хоёр адуу нүдэнд нь тусч гэнэ. Эргэж орж ирээд адууны наймаа хэлцэж хөтөлж яваа хүрэн гүүг чинь авья. Аяны улс та нарт хэрэг болно.Гадаа уяан дээр байгаа гурван сайхан морийг минь унаад яв даа гэжээ. Аяны хүмүүс ч уухан тас өгч, авалцаад яваад өгч гэнэ.Тэгээд тэднийг явсаны дараа ”…Энэ хүрэн гүүний гэдсэнд ганц хурдан хүлэг бий дээ.Үүнийг л авах гэж гурвын гурван сайхан морио өглөө дөө” гэхэд хүүхдүүд нь зэмлэж “Та амьд адууны гэдсэн доторх адууг яаж мэдэв” гэж мориндоо харамсахад Ганжуур: Сав нь сайн юм билээ. Унгалаагүй эрмэг гүү хээл авсан байна. Аз байвал анжнай хүлэг төрөх биз гэжээ. Хойтон  жил нь хүрэн гүүнээс хэнз хүрэн унага гарч  гэнэ. ”Хэнз хүрэн”  даагандаа хурднаа гайхуулж урьдаа юуг ч гаргасангүй гэнэ. Хурдны их нь даага,соёолондоо гэдэг. ”Хэнз хүрэн” олон түрүү авч эзэн хүнээ баярлуулж байжээ. Хожим “Хэнз хүрэн” хөгшрөөд Баян айргийн нуруунд зогсоогоороо үхсэн домогтой. Эхлээд эзэн нь “хөгширч зөнөөд адуу гүйцэхгүй ганцаараа уулын энгэрт зогсоод байна” гэж боджээ. Гэтэл хамраас нь ус гоожиж газарт хүртэл мөсжин дөрвөн хөл нь хөшиж хөлдөж хоцорсон байсан гэнэ.

Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай шилдгийн шилдэг 9 уяач Монгол улсын 2012 оны хамгийн өндөр чансаатай шилдгийн шилдэг 9 уяач
Шийтэрийн зээрд морины дууны клип Шийтэрийн зээрд морины дууны клип
Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан шүдлэнгийн албан ёсны цуваа 1.Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн Саарал үрээг 11 настай уралдаанч хүү Б.Цогтжавхлан унаж түрүү магнайд хурдлууллаа