Мэдээ мэдээлэл

УЯАЧ БҮХЭНД “ИХ ХУРДЫН ХИШИГ”-БЭЛЭГ ГАРДУУЛЛАА

Энэ жилийн “Их хурд” уралдаанд морио сойж ирсэн уяач бүхэн “Их хурдын хишиг” бэлэг гардаж авлаа.

Энэ жилийн “Их хурд” уралдаанд морио сойж ирсэн уяач бүхэн “Их хурдын хишиг” бэлэг гардаж авлаа. Морио бүртгүүлж номероо авч байгаа уяач бүхэнд ММСУХ-наас “Их хурдын хишиг” - бэлэг түгээсэн юм.  Нэг талдаа “ММСУХ – 15 жил” гэсэн бичигтэй нөгөө талдаа “Их хурд” уралдааны лого бүхий уутан дахь тэрхүү бэлэг нь хадаг, арц, аяга,  ааруул, сүүлийн үед Уяачдын холбоонооноос эрхлэн гаргасан хэд хэдэн баримтат кино бүхий CD, “Алтан түрүү” зэрэг иж бүрдлээс бүрдсэн энэхүү бэлгийг уяачид ихэд бэлэгшээн гардаж авлаа. Австрали тивд болсон Азийн Морин Уралдааны Холбооны 33-р бага хуралд оролцсон манай төлөөлөгдчийн аян замын тэмдэглэлээс бүтсэн “Ногоон тивийн төвөргөөн”, Герман улсад болсон олон улсын морины үзэсгэлэнгээс хийсэн сурвалжлага, өмнөх “Их хурд” уралдаануудын тухай өгүүлсэн “Тэнгэрийн тамга” зэрэг олон сонирхолтой киноноос бүрдсэн тэрхүү CD манай уяачид, морь сонирхогчдод нэн сонирхолтой бас хэрэгтэй зүйл байсан нь мэдээж.

УРАЛДСАН МОРЬ БҮХЭН МЕДАЛЬТАЙ

“Их хурд-5”-д уралдуулахаар авч ирсэн морь бүхэн медальтай буцжээ. Учир нь ММСУХ-ны “Дурсгалын алтан медаль” хийлгэж энд уралдахаар ирсэн морь бүхний тоогоор эзэнд нь хүндэтгэлтэйгээр гардуулсан юм. Энэ медаль нэг талдаа Хар дэл жанжин бэйсийн Хонгор зээрдийн зураг болон Монголын шигшмэл хурдан морьдын уралдаан “Их хурд”-2010 гэсэн бичигтэй. Нөгөө талдаа ММСУХ-ны лого болон Улаанбаатар гэсэн бичиг бүхий энэ “алтан” медалийг уяачид ихэд бэлэгшээн гардаж авч байв. “Энэ чинь бараг “Их хурд” уралдаанд түрүүлээд ирлээ үнэмшихээр сайхан медаль байна. Нутаг усандаа очоод ярих юм ихтэй боллоо” гэж баярлаж хөөрсөн уяачид магнайдаа хүргэн адис авч байжээ, энэхүү “Алтан” медалиас.

УЯАЧДЫН МАЛГАЙН ЗАЛААНЫ СТАНДАРТЫГ БАТАЛЛАА ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2010 оны хоёрдугаар хуралдаанаар “Уяачдын малгайн залааны стандарт”-ыг баталлаа.
"Дүнжингарав-2012" хаврын төвийн бүсийн уралдаанд энэ жил анх удаа дөрвөн насны хурдан хүлгүүд уралдлаа. “Баясгалан” хэмээх усан луу жилийн хаврын тэргүүн сарын анхы уралдаан болох “Дүнжингарав 2012” өнгөрсөн бямба гарагт Төв аймгийн Зуунмод хотноо болж өндөрлөлөө.
Хангайн бүсийн хурд-2009 уралдааны хурдан шүдлэн барианд орлоо Хангайн бүсийн хурд-2009 уралдааны хурдан шүдлэн барианд орлоо. 230 гаруй хурдан шүдлэн насны морьд гарааны зурхайгаас хөдөлснөөс