Мэдээ мэдээлэл

“Дүнжингарав-2010”-уралдааны ивээн тэтгэгчид

Хурдан морины уралдааныг ивээн тэтгэж, монгол наадам, морины хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хувь хүн, аж ахуйн нэгж цөөнгүй...

Энэ жилийн “Дүнжингарав-2010” уралдааныг “Говь” компани, “Хөх сүлд” групп, “Булганхангай"МСУХ “Дүнжингарав” худалдааны төв ивээн тэтгэлээ.

“Дүнжингарав-2010” уралдааны үеэр ММСУХ ахмад уяач, морины зүтгэлтэн, ивээн тэтгэгч 20 шахам хүнд хүндэтгэл үзүүлсэн. Манай шилдэг үйлдвэрлэгч “Говь” компани тэдгээр хүмүүст өөрийн бүтээгдэхүүний дээжээр бэлэг барьсан юм. Энэ жилийн хаврын бүсийн уралдаан “Дүнжингарав-2010”эмэгтэйчүүдийн баярын босгон дээр болж буй онцлогийг харгалзан “Говь” компани азарга, их нас, соёолон морьдын уралдаанд түрүүлж айрагдсан хүүхэд бүрийн ээжид өөрийн бүтээгдэхүүн-дулаан хөнжил бэлэглэсэн нь бас нэг “сюрприз” байлаа.

МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ "ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД" Монголын морин спорт, уяачдын холбооны Рейтингийн зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/01 шийдвэрээр Монгол Улсын 2020 оны "Өндөр чансаатай уралдаанч хүүхдүүд"-ийг тодрууллаа.
Үндэсний их баяр наадам Азарганы уралдаан Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн адуун сүргийн манлай хурдан азарга барианд орлоо. Азарганы уралдаанд эх орны өнцөг булан бүрээс цугларсан 370 гаруй шандаст хүлгүүд тоосоо өргөснөөс: