Мэдээ мэдээлэл

МОРЬТОН МОНГОЛЧУУДААС "ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" ТӨРЛӨӨ

МУТМУ Д.Ганбаатар

"Мэндчилгээ"


Монголын хурдан морины уралдаан, морьтны соёлын нэрт зүтгэлтэн  Монгол Улсын тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатар маань Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж Монгол Улсын "ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" цол хүртсэнд  цаг цагийн цуут хурдан хүлгүүдийн алтан тоосонд  Монголынхоо их уяан дээр нөхөрлөж яваа мянга мянган уяачид маань бүгд магнай тэнийн баярлаж байна.
  Олон түмнийхээ дунд ах дүү хоёр тод манлай хэмээн алдар нь дуурссан Дагвадорж гуайн хоёр хүү бол Монголынхоо хөгжил дэвшил мандал бадралын төлөө сэтгэл оюунаа зориулахын зэрэгцээ хурдан морины үйл хэргийн төлөө бүхий л амьдралаа хоёргүй сэтгэлээр зориулж яваа хүмүүс юм.
  Д.Ганбаатар тод манлай өөрөө олон хүлэг морьдынхоо хурдаар төр түмнийхээ баяр цэнгэлийг чимж, сайхан адуу цогцлоохын зэрэгцээ ММСУХ-ныхоо бодлого үйл ажиллагааг ямагт дэмжиж , ивээн тэтгэж, монгол уяачийн эрхэм ёс жудагийг дээдэлж энэ цагийн морьтны үйл хэргийн эрхэм зүтгэлтэн билээ.


 Тэрбээр хэдэн мянганы түүхтэй монголын малч ухааны дээд эрдэм монгол уяачийн алдрыг дэлхийд дуурсгаж эрхэм түүхийг бүтээж яваа билээ.
 Уяан дээр нь эрдэнэт хүлгүүд нь амгай тэнийтэл эвшээсэн монголын  айл бүхний гэгээн хийморь, түмэн олны тань их хайр хүндэтгэл  таныг болон танай удмынхныг өнө мөнхөд ивээж байхыг Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар ерөөл өргөн баяр хүргэе.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.БАТСАЙХАН
ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ХИШИГБААТАР

 

Хээр морь түрүүллээ Нар хур тэгширсэн энэ өдөр наадамчин олон минь үнэхээрийн сайхан наадаж байна. Ардын хувьсгалын 88 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 803 жилийн ойн баяр наадмын хурдан их насны морьд уралдан ирлээ.
“Монгол морь дэлхийн дээд амжилтанд” Баримтат кино Монгол хүний үнэнч нөхөр нь болж дэлхийн талыг туулж, их түүхийг бүтээлцсэн монгол адуу, Монгол морины уралдаан, морьтон Монголчуудын өв соёл, зан заншил, уламжлалыг дэлхийн нийтэд сурталчилан таниуллаа...
“Дүнжингарав-2015” Төвийн бүсийн уралдааны Эрлийз дээд насны бүртгэлийг үргэлжлүүлэн бүртгэж байна. Засгийн газрын тогтоолтой "Дүнжингарав-2015" хаврын төвийн бүсийн уралдааны эрлийз дээд насны морьдын бүртгэл өнөөдөр өглөө 09-12 цагийн хооронд Өлзийт хорооллын 59 дүгээр сургуульд явагдсан болно.