Мэдээ мэдээлэл

ТОМИЛОЛТ: ММСУХОЛБОО ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

ММСУХолбоо орон нутагт

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 25 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн салбар холбоод, гишүүд уяачидтайгаа хийх нэгдсэн уулзалтыг улс орон даяар зохион байгуулж байна. Энэхүү ойн арга хэмжээн хүрээнд Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгч МУМУ П.Сэргэлэн, тэргүүлэгч Б.Баянмөнх, Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” морин спорт уяачдын холбооны тэргүүн МУМУ З.Батбаяр нараар ахлуулсан баг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн бүх сумдад томилолтоор ажиллаж байна. Томилолтын баг 17 сумын 867 орчим уяачидтай нэгдсэн уулзалт зохион байгуулж, холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, уяачдыг цахим нэгдсэн бүртгэлд бүртгэлжүүлсэн талаар тайлан мэдээг төв холбоонд ирүүлээд байна.

Түүнчлэн ойн баярыг тохиолдуулан сум тус бүрээс нийлсэн 238 уяачдыг холбооны нэрэмжит одон, медаль, тэмдгүүдээр шагнаж, урамшуулан баяр хүргэсэн байна.  

 

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

20-р зууны манлай уяач Д.Даваахүүгийнд Азийн морин уралдааны холбооны дэд ерөнхийлөгч ноён Гай Сержант зочлов Монгол адууг нүдээр харж, Монгол уяачтай уулзах хүсэлтээ эрт илэрхийлсэн ноён Гай Сержант Данзаннямын Даваахүү уяачийнд зочлов. Ноён Гай Сержантын Өвөө, аав нь уяач хүмүүс байсан гэдэг. Одоо нэг ах нь Шинэ Зеланд улсдаа нэртэй сайн уяач гэсэн. Ноён Гай Сержант бол багаасаа адууны дэргэд өссөн 20 гаруй адуутай хүн юм билээ.
Монгол Улсын “Тод манлай”, “Манлай”, “Алдарт” уяачийн болзол хангасан уяачдын тодорхойлолтыг хүлээн авч байна Улсын баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шигшмэл болон бүсийн уралдаанд морио уралдуулж түрүү, айраг авч “Үндэсний их баяр наадам”-ын тухай хуулийн 8.3, 8.6-д заасан болзлыг хангаж, улсын цолонд тодорхойлогдох уяачид дараах материалыг бүрдүүлнэ.
Эмгэнэл Монгол Улсын гавьяат малчин, Тод манлай уяач Цэдэндоржийн Аюуш 2011 оны 4 дүгээр сарын 3-нд зуурдаар таалал төгсөж бидэнд хүнд гарз тохиолоо.