Мэдээ мэдээлэл

МОРЬТОН МОНГОЛЧУУДААС "ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" ДАХИН ТӨРЛӨӨ

Т.Мөнхбаяр "Хөдөлмөрийн баатар" боллоо.

Монголын хурдан морины уралдаан, морьтны соёлын зүтгэлтэн “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж Монгол Улсын "ХӨДӨЛМӨРИЙН БААТАР" цол хүртэж  Хөдөлмөрийн баатарын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнагдсанд цаг цагийн цуут хурдан хүлгүүдийн алтан тоосонд  Монголынхоо их уяан дээр нөхөрлөж яваа мянга мянган уяачид маань бүгд магнай тэнийн баярлаж байна.
Олон түмнийхээ дунд  алдар нь дуурссан Төмөрийн Мөнхбаяр бол Монголынхоо хөгжил дэвшил мандал бадралын төлөө сэтгэл оюунаа зориулахын зэрэгцээ хурдан морины үйл хэргийн төлөө бүхий л амьдралаа хоёргүй сэтгэлээр зориулж яваа  юм.

Уяан дээр нь эрдэнэт хүлгүүд нь амгай тэнийтэл эвшээсэн монголын  айл бүхний гэгээн хийморь, түмэн олны тань их хайр хүндэтгэл  таныг болон танай удмынхныг өнө мөнхөд ивээж байхыг Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар ерөөл өргөн баяр хүргэе.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.БАТСАЙХАН
ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ХИШИГБААТАР

 

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо уриалга гаргав. Монгол орны ихэнх нутагт цас зуд нүүрлэж, зарим аймагт гамшгийн байдалтай байгаа энэ цаг үед Монголын Морин Спорт Уяачдын Холбооны гишүүд, нийт уяачиддаа болон хурдан морь сонирхогч та бүхэндээ хандан уриалга гаргаж байна.
Ө.Пүрэвбаатар: СЭРВЭЭНИЙ ӨНДӨР ХЭМЖИХ ҮЙЛ ЯВЦЫГ ОРОН ДАЯАР ШУУД НЭВТРҮҮЛНЭ 2019 оны анхны бүсийн уралдааныг ММСУХ-ны Ерөнхийлөгч агсан Г.Пунцагбалжирын нэрэмжит байхаар тэргүүлэгчдийн хурлаас шийдвэрлэсэн. Энэ тавдугаар сарын 12-нд Хүйн долоон худагт болох уг төвийн бүсийн уралдаан шинэ журмын дагуу зохион байгуулагдаж буйгаараа онцлог. Нийгэмд хүлээлт үүсгэсэн энэхүү уралдааныг зохион байгуулах үүргийг ММСУХ-ны Дэд Ерөнхийлөгч, Тод манлай уяач Ө.Пүрэвбаатар хүлээжээ. Түүнээс цөөн асуултанд хариулт авлаа.