Мэдээ мэдээлэл

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР ХЭМЖИЖ УРАЛДАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА.

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН МСУХ

     Говь-Алтай аймгийн МСУХ нь Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зөвхөн “Хурдан моринд тавигдах ерөнхий шаардлага” стандартаар сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулах асуудлыг дэмжиж, хуульчлахыг сонгогдсон гишүүдээсээ шаардаж албан бичиг ирүүлсэн байна.  Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой болон баяр наадмаараа маргаангүй сайхан наадах нөхцөлийг шаардсан Говь-Алтай аймгийн “Алтайн хүлэг” МСУХолбоо, хурдан морины зүтгэлтнүүд нийт уяачдын гаргасан саналд талархал илэрхийлье.

 

“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан соёолонгийн албан ёсны цуваа 1.Төв аймгийн АлтанБулаг сумын уугуул Д.Ганзоригийн Зээрд халзан үрээг уралдаанч хүү М.Мөнхбат унаж түрүү магнайд хурдлууллаа
ТАВАНТОЛГОЙ ХК-ИЙН 50 ЖИЛИЙН ОЙ “ГОВИЙН БҮСИЙН ХУРД 2016 “ УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос оруулсан саналын дагуу Монгол Улсын Засгын Газрын 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт зохион байгуулахаар болж 7 сарын 29-31 өдрүүдэд Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагаатай хамтатган Өмнөговь аймгийн Цогццэций сум буюу алдарт Говь шанхын хурдны өлгий нутагт амжилттай зохион байгууллаа