Мэдээ мэдээлэл

МЭДЭЭЛЭЛ

ММСУХ-НЫ РЕЙТИНГИЙН ЗӨВЛӨЛ

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ

МЭДЭЭЛЭЛ

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 1/25 дугаар тогтоолоор Рейтингийн зөвлөлийг шинэчлэн байгуулсан.  Шинээр байгуулагдсан Рейтингийн зөвлөл 2019, 2020 оны чансааг гаргахдаа тухайн жилд болсон Улс, бүсийн болон шигшмэл морьдын уралдаанд түрүүлж, айрагдсан амжилтаар нь уяачид, уралдаанч хүүхэд, азарга, морьдыг “ММСУХ-ны Рейтингийн зөвлөлийн чансаа тогтоох журам”-ын дагуу оноо өгч эрэмбэлсэн. Коронавирусын цар тахлаас болж 2020 онд товлогдсон бүсийн уралдаанууд цуцлагдсан тул зөвхөн Улсын баяр наадамд гаргасан амжилтаар шийдвэрлэсэн болно.

 Уг чансааг тогтоохдоо Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны морь бүртгэлийн нэгдсэн цуваанд үндэслэж шийдвэрлэдэг болно. Иймд Монголын морин спорт, уяачдын холбооны Рейтингийн зөвлөлийн гаргасан чансааг үндэслэлгүй, буруу гаргасан гэж үзвэл холбооны Хяналтын зөвлөл, Сахилгын зөвлөлд гомдол гаргаж маргаанаа шийдвэрлүүлэх боломжтойг албан ёсоор мэдэгдэж байна.

 

Жич: Рейтингийн зөвлөл нь албан ёсны бүртгэл, цувааг үндэслэн чансааг тогтоож байгаа тул цаашид уяачид морь бүртгэлээ зөв хийлгэж байхыг анхаарна уу.

 

ММСУХ-НЫ РЕЙТИНГИЙН ЗӨВЛӨЛ

“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны хурдан их насны албан ёсны цуваа 1.Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Пүрэвийн Мэндбаярын хонгор морийг уралдаанч хүү 12 настай Х.Нямсүрэн унаж түрүүлгэлээ
Хангайн бүсийн хурдан морины уралдаан Архангай аймаг Хангайн бүсийн хурдан морины уралдаан Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг Тоглохын талд 2011 оны 7-р сарын 29,30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.