Мэдээ мэдээлэл

2019 ОНЫ ШИЛДЭГ ГАЛ УЯА

Д.Занабазар тэргүүнтэй "Дорнын унага" гал уяа

Монголын морин спорт, уяачдын холбоо гал уяадаас "ШИЛДЭГ ГАЛ УЯА"-г жил бүр шалгаруулж цагаан сарын баяраар шагналыг олгодог уламжлалтай билээ. ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2020 оны 02 дугаар  сарын 07-ний өдрийн 1/03 дугаар тогтоолоор шилдэг гал уяагаар Д.Занабазар тэргүүнтэй "ДОРНЫН УНАГА" галын хамт олныг шалгаруулж, шагналыг 2020 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр буюу намрын дунд сарын хар бар өдөр төв холбоон дээрээ гардуулан өглөө. 

1.2019 оны шилдэг гал уяагаар шалгарсан  "ДОРНЫН УНАГА" гал уяаны хамт олон

 2019 оны шилдэг гал уяагаар шалгарсан "Дорнын унага" гал уяаны хамт олонд Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар баяр хүргэе. Та бүхнийг морины босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

 

ММСУХ-ны VI их хурал Монголын Морин Спорт Уяачдын Холбооны зургаадугаар их хурал "уламжлал, шинэчлэл, зөв менежмент" уриан дор амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн билээ.
Монгол уяачийн уясан хүлэг Америкт түрүүлжээ. Сансар хайрхны агь хялгана салхины аясаар "адуу адуу" хэмээн долгилон халиурах бөлгөө. “Тэлмэн зэрэглээн дунд эмнэг адуу шиг цовхчих тэр хөх мөнхийн уул” Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт хөндөлсөн буй. Энэ хайрхны нэртэй буюу “Сансар уул” гэдэг хүлэг Америкийн West Virgina мужийн “Charles town” морин тойруулгын уралдаанд түрүүлж торгон жолоо өргүүлжээ.