Мэдээ мэдээлэл

ММСУХ Оны шилдгүүдээ шалгаруулжээ

ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2-р хурал МҮОХ-ны байранд хуралдаж 2008 оны шилдгүүдийг шалгаруулсан байна.

 1.  ММСУХ-ны “Оны шилдэг уяач”аар Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Ононгийн Батбилэг

 

   2. “Оны шилдэг залуу уяач”аар Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Мэндбаярын Мөнхбаясгалан

 

   3. “Оны шилдэг гал-уяа”аар Ц.Батсайхан ахлагчтай “Босоо хүлэг” гал-уяа

 

   4. “Оны шилдэг салбар холбоо”оор Өвөрхангай аймгийн “Аравгар хээр” салбар холбоо

 

   5. “Оны шилдэг ивээн тэтгэгчээр”ээр “Авзага трейд” ХХК захирал П.Мэндбаяр

 

   6. “Оны шилдэг унаач хүүхэд”ээр П.Энхтөр, С.Анхбаяр, О.Шинэбаяр, Д.Батцэнгэл, Адьяабазар, Мягмарсүрэн, Л.Лхагвасүрэн, Даваажав, Алтанхундага, Билэггүн нар шалгарлаа.
 

“Монгол морь-4249”,”Морьтон Монгол-11125” Дэлхийн дээд амжилт тогтоосны 1 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хөтөлбөр Монгол хүний дархлаа болсон адууны өв соёлоороо бахархах үзлийг хойч үе хүүхэд, залуучуудад төлөвшүүлэх, орон нутгийн салбар холбоод харилцан туршлага солилцоход оршино.