Мэдээ мэдээлэл

МУТМУ Д.БАТ-ЭРДЭНЭ "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД НЭГДЛЭЭ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН

Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аяныг дэмжиж МУТМУ Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ  3 сая төгрөгийн хандив өргөлөө.

Хандив өргөж сайн үйлсийн аянд нэгдсэн Улсын цолтнууддаа морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

“ДЭЛХИЙН АВАРГА”-ЫН БАЯРТ ММСУХ-НЫ УДИРДЛАГУУД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Морьтон монголчуудын эв санаа, хүсэл зорилгын нэгдэл болсон ММСУХ-ны 20 жилийн ойтой давхцан нэгэн түүхэн үйл явдал болсон нь монгол уяачийн шинжин таньж, уяж сойсон хүлэг дэлхийн хэмжээний уралдаанд түрүүлсэн явдал байлаа. Энэхүү гайхамшигт үйл явдал нь 2015 оны 10 сарын 31-нд АНУ-ын Кентукки мужийн Лексингтон хотноо болсон юм.
“Говь-Шанх-V” Говийн бүсийн уралдааны хурдан азарганы дэлгэрэнгүй цуваа 1. Завхан аймгийн Яруу сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Дашзэвгийн Дагвадоржийн “Шөвгөр” зээрд азаргыг 9 настай. уралдаанч хүү Ц Цэрэнтогтох унаж түрүүлгэлээ
Шийтэрийн зээрд морины дууны клип Шийтэрийн зээрд морины дууны клип