Мэдээ мэдээлэл

"ДОРНЫН УНАГА" ГАЛ УЯА "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД НЭГДЛЭЭ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН

 МУТМУ С.Ганхуягаар ахлуулсан МУТМУ Т.Галбадрах, МУТМУ Т.Батзориг, МУМУ Н.Хүрлээ, МУМУ Г.Мөнхсайхан, МУМУ Б.Цэндбаатар, Б.Мөнхдалай, МУМУ Г.Баярцогт, МУАУ Г.Ганчулуун  нарын уяач тэргүүлэгч гишүүдийнхээ хамтаар  “Дорнын Унага” гал уяаны хамт олон ММСУХ-ны Ерөнийлөгчийн уриалсан “Морьтны хийморь” аянд 10 сая төгрөгийн хандив өргөж нэгдлээ. 

Сайн үйлсийн аянд нэгдэж оролцсон “Дорны Унага” галын уяачид болон хурдан морины зүтгэлтнүүддээ морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

ММСУХ-ны салбар Хөвсгөл аймгийн "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны хурал боллоо. "Дэлтэй цэнхэр"МСУХ-ны тэргүүнээр МУАУ Г.Батболд сонгогдлоо.
Соёолонгийн сэрвээний өндрийг хэмжиж гаргаж байна   Соёолонгийн сэрвээний өндрийг хэмжиж гаргаж байна  
Монголын Морин Спорт Уяачдын Холбооны уриалга "Монголын хурдан морины уралданы дүрэм"-ийн 4-р зүйлийн 7-д зааснаар Монгол улсад өвлийн улиралд буюу намрын дунд сарын 17-ноос дараа жилийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ныг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг.