Мэдээ мэдээлэл

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН МСУХ "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД НЭГДЛЭЭ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН

 Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аянд Баян -Өлгий аймгийн МСУХолбоо нэгдэж 5 сая төгрөг, 50 толгой хониор хандив өргөлөө. 

Сайн үйлсийн аянд нэгдэж оролцсон Баян -Өлгий аймгийн МСУХолбоо, нийт уяачид болон хурдан морины зүтгэлтнүүддээ морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны хурдан шүдлэнгийн албан ёсны цуваа 1.Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Дамбын Хишигжаргалын хүрэн халзан үрээг уралдаанч хүү 11 настай П.Тэмүүжин унаж түрүүлгэлээ
“Арвагар хээрийн хурд 2016” хангайн бүсийн хаврын уралдааны хурдан их насны уралдааны албан ёсны цуваа 1.Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Бат-Өлзийн Отгоннасангийн хээр морийг Д.Цэрэнтогтох хүү унаж түрүү магнайд хурдлууллаа