Мэдээ мэдээлэл

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МСУХ "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНД НЭГДЛЭЭ

"МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯН

Монголын морин спорт, уяачдын холбооноос санаачилсан Коронавирусын эсрэг "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" аянд Өмнөговь аймгийн "Өмнийн говийн хүлэг" МСУХолбоо нэгдэж 5 сая төгрөг, 50 толгой хониор хандив өргөлөө. Сайн үйлсийн аяныг түүчээлж оролцсон Өмнөговь аймгийн "Өмнийн говийн хүлэг" МСУХолбоо, нийт уяачид болон хурдан морины зүтгэлтнүүддээ морьтон түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны хурдан хязаалан насны албан ёсны цуваа 1. Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Дашдэлэгийн Сүхбаатарын хонгор халзан үрээг уралдаанч хүү 10 настай С.Батхүү унаж түрүүлгэлээ
МОНГОЛЫН МОРИН СПОРТ УЯАЧДЫН ХОЛБОО АХМАД УЯАЧ, МОРИНЫ ЗҮТГЭЛТНҮҮДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ... Морины төлөө юугаа ч золихоос буцахгүй Морь болсон морьтон Уран туураар цавчилсан ногоон алаг дэнждээ Уяа болсон уяач... Морины төлөө оюун ухаан, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулсан ахмад уяач, морины зүтгэлтнүүддээ хүндэтгэл үзүүлж, ММСУХ сэтгэлийн хадагаа дэлгэлээ.
Уяачид, малчид, морь сонирхогчид ,салбар холбоод өөрсдийн санал, хүсэлтийг 7016-1618 тусгай дугаараар шууд холбогдон өгнө үү Уяачид, малчид, морь сонирхогчид ММСУХ-ны бодлого, үйл ажиллагаанд өөрсдийн санал, хүсэлтийг тусгах боломжтой болж байна.