Мэдээ мэдээлэл

Төвийн бүсийн уралдааны их насны морьд гарааны зурхай руу хөдөллөө

Монголын морин спорт, уяачдын холбоо төвийн бүсийн хурдан морины уралдааныг энэ холбоог үүсгэн байгуулагч, санаачлагдын нэг Г.Пунцагбалжир агсны нэрэмжит болгон өнөөдөр эхэлсэн. Уралдаан яг одоо их насны морины уралдаанаар үргэлжилж байна.

 

Монголын морин спорт, уяачдын холбоо төвийн бүсийн хурдан морины уралдааныг энэ холбоог үүсгэн байгуулагч, санаачлагдын нэг Г.Пунцагбалжир агсны нэрэмжит болгон өнөөдөр эхэлсэн. Уралдаан яг одоо их насны морины уралдаанаар үргэлжилж байна.

Их насанд 117 хүлэг бүртгэгдснээс сэрвээний өндрөөр 15 морь хасагдаж, өөрсдийн саналаар 5 морь үлдэж, 97 хүлэг гарааны зурхайгаас хөдөллөө.

Их насны морьд 18 км-ийн зайд уралдах юм.

Бид айргийн тавыг эргэж мэдээлэх болно.

4249 хурдан морь нэгэн гараанаас зэрэг гарч уралдан Дэлхийн дээд амжилтыг тогтоов Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны санаачилгаар Монгол хүний үнэнч нөхөр нь болж дэлхийн талыг туулж, их түүхийг бүтээлцсэн монгол адуу, Монгол морины уралдаан, морьтон Монголчуудын өв соёл, зан заншил, уламжлалыг дэлхийн нийтэд сурталчилан таниулж, нэгэн гараанаас 4249 морийг зэрэг гарган уралдуулж дэлхийн дээд амжилтыг тогтоон Дэлхийн Гиннест бүртгүүлэв.
Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо 2012 онд болох Бүсийн уралдааны товуудыг Засгийн газарт санал орууллаа. Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо 2012 онд болох Бүсийн уралдааны товуудыг Засгийн газарт санал орууллаа.
“Молор-Эрдэнэ” одонг Батсүхийн Наранхүү гардан авав. Дэлхийн их өв соёл, Үндэсний хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон наадам, хурдан морины уралдааныг санаачилан ивээн тэтгэж, монгол адууны үнэлэмжийг дэлхийн түвшинд хүргэсэн