Мэдээ мэдээлэл

"Говь шанх-V" говийн бүсийн уралдааны хурдан дааганы албан ёсны цуваа

1.Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Монгол Улсын Алдарт Уяач Бандиагийн Баярсайханы хүрэн даагыг уралдаанч хүү 11 настай Г.Энхболд унаж түрүүлгэлээ

2.Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Баярсайханы Лхагва-Очирын сартай зээрд даагыг уралдаанч хүү  9 настай Д.Азхийморь унаж аман хүзүүнд хурдлууллаа 

3.Өмнөговь аймгийн Ноён сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Рэгдэнгийн Бадамжунайн хүрэн цоохор даагыг уралдаанч хүү 14  настай  Г.Батжаргал унаж айргийн гуравт хурдлууллаа 

4.Өмнөговь  аймгийн Мандал-Овоо сумын уугуул Наранбадрахын Батцогийн цэгээн  даагыг  уралдаанч хүү 9 настай  Д.Мөнх-Ундрах унаж айргийн дөрөвт хурдлууллаа

5.Өмнөговь аймгийн Сэврэй сумын уугуул Д.Бямбасүрэнгийн хонгор халзан даагыг уралдаанч хүү  14 настай  А.Дашноров унаж айргийн тавд хурдлууллаа

6.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Наранцэцэгийн Амгалангийн сартай хүрэн даагыг 12 настай Х.Содбаяр хүү унаж хурдлуулжээ
7.Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Цэвэлсодномын Ганхүүгийн халиун даагыг 7 настай Б.Билэгдэмбэрэл хүү унаж хурдлуулжээ
8.Өмнөговь аймгийн Ноён сумын уугуул, Тогоохүүгийн Галбатын хул даага 
9.Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул,  Аймгийн Алдарт Уяач Сүхийн Баттөмөрийн саарал даагыг 8 настай А.Даваажаргал хүү унаж хурдлуулжээ
10.Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын уугуул, уяач Эрдэнэчулууны Анхбаярын хонгор даагыг 11 настай Н.Адъяадорж хүү унаж хурдлуулжээ

11.Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Батсүхийн Мөнхөөгийн хонгор даагыг 10 настай М.Анхбаяр хүү унаж хурдлуулжээ

12. Дундговь аймгийндэлгэрхангай сумын уугуул Содбилэгийн Цогтмягмарийн  шарга даагыг 11 настай Б.Буянжаргал хүү унаж хурдлуулжээ

13. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул Цэвэлравжаагийн Доржзэвэгийн  хонгор халзаг даагыг 9 настай О.Мягмар-Аравжих хүү унаж хурдлуулжээ

14   Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуулЭнхбаатарын Эрдэнэчулууны хар даагыг 8 настай Э.Наваантаяа хүү унаж хурдлуулжээ

15. Төв аймгийн баянжаргалан сумын уугуул  аймгийн Алдарт Уяач Бумбангийн Мөнхтүвшингийн 8 настай Э.Хас хүү унаж хурдлуулжээ

16. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Сосорын Хүүбаатарын хүрэн даагыг 11 настай Ц.Хүрэлбаатар хүү унаж хурдлуулжээ

17. Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Гомбийн Буянхүүгийн  зээрд халзан даагыг 10 настай Н.Урангоо охин унаж хурдлуулжээ

18. Улаанбаатар хот Бага хангай дүүргийн уугуул Лхагжавын Алтанхуягийн ногоон даагыг 12 настай А.Бөхчулуун хүү унаж хурдлуулжээ

19. Өмнөговь аймгийн Баян-овоо сумын уугуул Бат-Очирын Батбуяны хүрэн даагыг 7 настай С.Баярмагнай хүү унаж хурдлуулжээ

20. Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Сугирын Батбаярын загал даагыг 8настай Т.Тэлмүүн хүү унаж хурдлуулжээ

Хурдан морины зүтгэлтэнд олгодог “АЛТАН МОРЬ” шагналыг Дашзэвэгийн Дагвадорж, Пүрэвийн Мэндбаяр нарт олгов. ММСУХ-ны бодлого, үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллаж, Монголын их өв соёл хурдан морины уралдааны түүхэнд гавьяа байгуулсан байгууллага, хурдан морины зүтгэлтэнд олгодог “АЛТАН МОРЬ” шагналыг монголын хурдан морины үйл хэргийг харамгүй сайхан сэтгэлээр ивээн тэтгэж ирсэн хурдан морины зүтгэлтэн Дашзэвэгийн Дагвадорж, Пүрэвийн Мэндбаяр нарт олгохоор ММСУХ шийдвэрлэжээ.
Үндэсний их баяр наадмын хурдан азарганы бичлэг Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын түүхт 95 жилийн ойн баяр наадамд өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Улсын наадамд өнөө жил газар газрын хурд цугласан нас бүр олон тоотой мордсон онцлогтой байв.
ГЕРМАН УЛСАД МОНГОЛ МОРИНЫ ЦОЛ ЦУУРАЙТЛАА Герман улсад болсон “Хипологика-2009” морины үзэсгэлэнд Монголчууд анх удаа оролцож, дэлхийн морьтонгуудтай хөөрөг зөрүүлж,морины соёл, хөгжлийн тухай, адуу эдлэх соёлын талаар  ном хаялцсан юм.