Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны VI их хурал

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны зургаадугаар их хурал "уламжлал, шинэчлэл, зөв менежмент" уриан дор амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн билээ.

Монголын морин спорт, уяачдын холбооны VI Их хурал "Уламжлал, шинэчлэл, зөв менежмент" уриан дор 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн билээ.

Их Хуралд 21 аймгийн салбар холбооноос 270 төлөөлөгч оролцон Холбооны өнгөрсөн хугацааны бодлого, үйл ажиллагаагаа дүгнэн хэлэлцэж, цаашдын чиг хандлага, бодлого, үйл ажиллагааныхаа чиглэлээ тодорхойлон бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилсэний дотор Тэргүүлэгчдийн тоог 15-аар нэмэгдүүлсэн байна.

ММСУХ-ны ерөнхийлөгчөөр Улсын Их Хурлын дэд дарга Миеэгомбын Энхболд улиран сонгогдсон бол Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр "Таван толгой транс" ХХК-ийн захирал, МУТМУ Д.Дагвадорж,  Дэд тэргүүнээр МУТМУ Х.Бат-Эрдэнэ, “Мон Дулаан” ХХК-ийн захирал Ш.Лхамсүрэн, ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, Архангай аймгийн уугуул уяач  Ч.Ганзориг нарыг сонгожээ. Мөн Ерөнхий нарийн бичгийн даргаар Пүрэвийн Сэргэлэн улиран сонгогдсон байна.

Их Хурлаар эрлийз ба монгол адуу, тэдгээрийг хэрхэн ялгах тухай хэлэлцээд зөвхөн сэрвээний өндрөөр нь ялгах нь зүйтэй хэмээн Их хурлын төлөөлөгчдийн олонхи шийдсэн юм. Өөрөөр хэлбэл гадаад шинж, үүлдэрлэг байдлыг харгалзахгүй болсон гэсэн үг. Харин Үндэсний их баяр наадмын эрлийз морьдын уралдааныг уяачдын баяр буюу 7-р сарын 13-нд бус 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулж байхаар шийдвэрлэн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд уламжлахаар тогтсон юм.

 

“Арвагар хээрийн хурд 2016” хангайн бүсийн хаврын уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1.Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Д.Дагвадоржийн бор үрээг М.Ганжигүүр хүү унаж түрүү магнайд хурдлууллаа
"Алтан морь" шагналын отгон эзэн тодорлоо ММСУХ-ны Алтан морь шагнал нь АМУХ-ны шилдэг морины зүтгэлтэнд олгодог дээд шагнал болж байгаа юм. 2014-оны 5 сарын 4 нд АМУХ-ны 35 -дугаар зөвлөгөөний үеэр гардуулахаар болсон.
Толин хул зүрхэн чанадад эгшиглэсээр байх болно Монгол төрийн наадмын алтан шар зурхайд Толин хул азаргаа түрүүлгэж, уяачийн замналаа эхлүүлсэн цуут хүлгийн эзэн, Шунхлай удмын адууг бий болгогч, Тод манлай уяач Гаваагийн Батхүү мөнх тэнгэрийн орноо бурхны хүлгэдийн уяаг тааруулахаар одлоо.