Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны “Монгол уяач-3000” зөвлөлгөөн аймгийн Дорнод аймгийн Чойбалсан хотод боллоо.

ММСУХ-ноос 21 аймгийн салбарт холбоодтойгоо явуулж байгаа зөвлөлгөөн энэ удаа Дорнод аймгийн МСУХолбоонд зохиогдлооММСУХ-ны төлөөлөгчид, аймгийн МСУХ-ны гишүүд, тэргүүлэгчид, аймгийн уяачид оролцсон юм.

Зөвлөгөөний эхэнд ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын ирүүлсэн мэндчилгээг нийт уяачдад дуулгаж  Дорнод аймгийн Морин Спорт, Уяачдын Холбоо нь Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны салбар холбоо мөнгэсэн батламж олгов.  Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн товч тайлан, бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилтын тухай танилцуулж.  Уяачид ММСУХ-ны цаашдын бодлого үйл ажиллагаа уяачдад тулгамдаж байгаа асуудлынхаа талаар санал сэтгэгдлээ яарилцаж ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаас асуултынхаа хариуг олж авлаа. Мөн аймгийн МСУХ-ны тэргүүн Х.Болорчулуун өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав. Тус уулзалт зөвлөгөөний үеэр ММСУХ-ны хүндэт өргөмжлөлөөр Аймгийн Алдарт уяач Т.Итгэл, Б.Чимэддорж, Ц.Эрдэнэцогт, Ц.Баатар, М.Пүрэвсайхан нарын таван уяачийг шагнаж урамшуулав. Мөн Дорнод аймгийн МСУХ-ны хүндэт Ерөнхийлөгч Н.Ганбаатар болон оролцсон нийт уяачдад гарын бэлгээ гардуулсан юм. 

ММСУХ Дэлхийн Үндэсний Спортын Холбоонд гишүүнээр элслээ Монголын Морин Спорт Уяачдын Холбоо гадаад харилцаагаа бэхжүүлэх, тэлэх бодлогыг баримталсаар ирсэн. Энэхүү бодлогын хүрээнд Азийн болон Дэлхийн морин уралдааны холбоонд гишүүнээр элсэж байсан бол өнөө жилээс Дэлхийн үндэсний спортын холбоонд харьяалагдахаар болжээ.
Дүнжингаравын хурд-2009 Төвийн бүсийн Дүнжингаравын хурд-2009 Улаанбаатар хотын 370 жилийн ойн нэрэмжит уралдаан энэ оны 2 дугаар сарын 27-нд буюу шинийн 3-нд Төв аймагт боллоо.