Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны шийдвэрээр 2011 оны улсын баяр наадмаар хурдан морийг эрлийз, монголоор нь ангилж уралдуулав.

Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн их баяр наадамын онцлог нь хурдан морийг эрлийз болон монголоор нь ММСУХ-ны шийдвэрээр ангилж уралдууллаа.

Сүүлийн жилүүдэд “Шинэ монгол” гэх эрлийз адууг улсын баяр наадамд уралддаг болсноор хөдөө орон нутгийн жирийн уяачид улсынхаа баяр наадамд хурдан морио уралдуулах ховор болж эхэлсэн билээ. Энэ шийдвэрийн хүрээнд  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны  хурдан морины уралдааныг зохион байгуулах салбар хорооноос адууны үүлдэр тогтоох комисс байгуулан ажиллууллаа. Үүлдэр тогтоох комиссынхон  2010 онд батлагдсан монгол адууны стандартыг гол мөрдлөгөө болгон ажиллав.  Эрлийз, Монгол  адууг ангилахдаа адууны сэрвээний өндрөөс гадна, гаднах шинж тэмдэгээр ангилж комисс ажиллав. Улсын баяр наадмаар уралдах морьдыг эрлийз монголоор нь ангилж уралдуулсныг олон түмэн тэр дундаа уяачид талархан хүлээн авч байлаа.  Өмнөх жилүүдийн наадамд их насны морь 200-гаад морь уралддаг байсан бол энэ жил 578 их насны морь уралдлаа.  Үүлдэр тогтоох ангиллаар хасагдсан  эрлийз адуунуудыг 7-р сарын 13-ны уралдаанд уралдана уу гэсэн шийдвэрийг комиссынхон  уяачдад хүргүүлж байсан. 7-р сарын 13-ны Эрлийз адууны уралдаанд түрүүлж айрагдсан морьдын бай шагнал,  уясан уяачдын амжилт нь улсын  цол хэргэмд орж улсын баяр наадмын жишгээр зохион байгуулагдлаа.

МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД
Хангайн бүсийн хурд-2009 уралдаанд 400 гаруй их нас тоосоо өргөлөө ММСУ-ын холбооны санал санаачлагын дагуу засгийн газрын шийдвэрээр улсын их баяр наадмын дараагаар болдог баруун, зүүн, төвийн бүсийн хурдан морьдийн уралдааныг өнөө жил Завхан, Баянхонгор, Дорнод аймагт тус тус зохион байгуулахаар болсон билээ.