Мэдээ мэдээлэл

Үндэсний их баяр наадам их насны морьдын уралдаан

АХ-ын 90 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан их насны морьд барианд орлоо. Их насанд газар газрын 581 алтан туурт тоосоо өргөснөөс:

1. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Өнөрбаяны хээр түрүүлэн ирж түмэн олноо баясгав

2. Төв аймгийн Сэргэлэн сумын уяач А.Төгсбатын бор. Бор морийг МУМУяач А.Батсүх уяж сосон билээ.

3. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Ч.Батбадрахын зээрд халзан. Халзан морийг МУМУяач Д.Оюунбилэг уяж сойсон билээ.

4. Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Ч.Бямбасүрэнгийн хээр.

5. Төв аймгийн Баянцогт сумын МУТМУяач С.Ганхуягийн бор морь. Бор морь нь өнгөрсөн жил Дүнжингаравт түрүүлж, улсын наадамд айрагдсан хурдан хүлэг билээ.

 

УРИАЛГА ММСУХ-ООС "МОРЬТНЫ ХИЙМОРЬ" АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Үндэсний их баяр наадмын хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Дагвадоржийн Жамъяаны халиун азаргыг 12 настай Батбуянгийн Цэрэндаваа унаж түрүүлгэлээ