Мэдээ мэдээлэл

Уяачдад улсын цол олгох Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.6-д заасан болзлыг хангаж, Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос өргөн мэдүүлсэн доорхи уяачдад 2011 оны 1-р сарын 21-ний өдрийн Монгол улсын Ерөнхийлөгчийн 15 тоот Зарлигаар Монгол улсын “ Тод манлай уяач”, “Манлай уяач”, “Алдарт уяач” цолыг олгохоор боллоо.

Тод манлай уяач цолоор:


1.     Лхагвын  Цандэлэг Завхан аймгийн Улиастай сумын уугуул, Монгол улсын манлай уяач

2.     Дагвадоржийн Цэрэнжигмэд   Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол улсын манлай уяач

3.     Сумьяасүрэнгийн Ганхуяг   Төв аймгийн  Баянцогт сумын уугуул, Монгол улсын манлай уяач

4.     Цогтын Батсайхан Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол улсын манлай уяач

5.     Дашдоржийн  Мөнхбат  Төв аймгийн Баянцогт сумын уугуул,   Монгол улсын манлай уяач

Манлай уяач цолоор:

1.     Агваансамдангийн Батсүх  Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Нийслэлийн алдарт уяач

2.     Бэгзсүрэнгийн  Содномцог  Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул, Монгол улсын алдарт уяач

3.     Дондогийн Оюунбилэг Төв аймгийн Баян сумын уугуул, Нийслэлийн алдарт уяач

4.     Намсрайн  Мөнхдаш    Дархан-Уул аймгийн уугуул,Монгол улсын алдарт уяач

5.     Дариймаагийн Жаргал Завхан аймгийн Цагаан-Хайрхан сумын уугуул, Монгол улсын алдарт уяач

6.     Батчулууны  Мөнхтөр Ховд аймгийн Дарви сумын уугуул, Монгол улсын алдарт уяач

7.     Батхүрэлийн  Бат-Өлзий Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Монгол улсын алдарт уяач

Алдарт уяач цолоор:

1.     Ухнаагийн  Эрдэнэбилэг Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, Аймгийн алдарт уяач

2.     Бат-Өлзийн  Отгоннасан Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, Аймгийн алдарт уяач

 

А.Баярмагнай: Монгол угсаатны уламжлалт соёл хурдан морины уралдааныг хөгжүүлэхэд... Хурдан морины уралдаан гэдэг Монгол үндэстэн угсаатны уламжлалт соёлыг ХХI зууны түвшинд хэрхэн хөгжүүлэх талаар ухаан бодлоо уралдуулж, цаашид тавих зорилтоо тодорхойлох нь мориор овоглож, моринд дурлаж явдаг хэн бүхний үүрэг байх ёстой.
Монголын хурдан морь унаач хүүхдүүд стандартын хамгаалалтын хувцас хэрэгслэлтэй улсын наадамд уралдлаа. Тулгар төр үүсгэн байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний 100, Их Монгол Улсыг байгуулсаны 805, Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө.