Мэдээ мэдээлэл

УЯАЧ БҮХЭНД “ИХ ХУРДЫН ХИШИГ”-БЭЛЭГ ГАРДУУЛЛАА

Энэ жилийн “Их хурд” уралдаанд морио сойж ирсэн уяач бүхэн “Их хурдын хишиг” бэлэг гардаж авлаа.

Энэ жилийн “Их хурд” уралдаанд морио сойж ирсэн уяач бүхэн “Их хурдын хишиг” бэлэг гардаж авлаа. Морио бүртгүүлж номероо авч байгаа уяач бүхэнд ММСУХ-наас “Их хурдын хишиг” - бэлэг түгээсэн юм.  Нэг талдаа “ММСУХ – 15 жил” гэсэн бичигтэй нөгөө талдаа “Их хурд” уралдааны лого бүхий уутан дахь тэрхүү бэлэг нь хадаг, арц, аяга,  ааруул, сүүлийн үед Уяачдын холбоонооноос эрхлэн гаргасан хэд хэдэн баримтат кино бүхий CD, “Алтан түрүү” зэрэг иж бүрдлээс бүрдсэн энэхүү бэлгийг уяачид ихэд бэлэгшээн гардаж авлаа. Австрали тивд болсон Азийн Морин Уралдааны Холбооны 33-р бага хуралд оролцсон манай төлөөлөгдчийн аян замын тэмдэглэлээс бүтсэн “Ногоон тивийн төвөргөөн”, Герман улсад болсон олон улсын морины үзэсгэлэнгээс хийсэн сурвалжлага, өмнөх “Их хурд” уралдаануудын тухай өгүүлсэн “Тэнгэрийн тамга” зэрэг олон сонирхолтой киноноос бүрдсэн тэрхүү CD манай уяачид, морь сонирхогчдод нэн сонирхолтой бас хэрэгтэй зүйл байсан нь мэдээж.

УРАЛДСАН МОРЬ БҮХЭН МЕДАЛЬТАЙ

“Их хурд-5”-д уралдуулахаар авч ирсэн морь бүхэн медальтай буцжээ. Учир нь ММСУХ-ны “Дурсгалын алтан медаль” хийлгэж энд уралдахаар ирсэн морь бүхний тоогоор эзэнд нь хүндэтгэлтэйгээр гардуулсан юм. Энэ медаль нэг талдаа Хар дэл жанжин бэйсийн Хонгор зээрдийн зураг болон Монголын шигшмэл хурдан морьдын уралдаан “Их хурд”-2010 гэсэн бичигтэй. Нөгөө талдаа ММСУХ-ны лого болон Улаанбаатар гэсэн бичиг бүхий энэ “алтан” медалийг уяачид ихэд бэлэгшээн гардаж авч байв. “Энэ чинь бараг “Их хурд” уралдаанд түрүүлээд ирлээ үнэмшихээр сайхан медаль байна. Нутаг усандаа очоод ярих юм ихтэй боллоо” гэж баярлаж хөөрсөн уяачид магнайдаа хүргэн адис авч байжээ, энэхүү “Алтан” медалиас.

МУ-ын Тод манлай уяач Ц.Хэнмэдэх: Яваандаа морио хайрлаад дараагийн наадам бий шүү дээ гээд уужирдаг болчихдог юм Унаган адуугаараа наадан улсын тэр тусмаа дээд цолонд хүрсэн хийморилог нэгэн бол Монгол улсын Тод манлай уяач Цэрэнгийн Хэнмэдэх юм.
“Монгол морь-3000” хурдан морины уралдаан,10.000 морьтон Монголчуудын их жагсаал хөтөлбөр Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх “Монгол морь-3000” монголын үндэсний хурдан морины уралдаан,10.000 морьтон Монголчуудын их жагсаал