Мэдээ мэдээлэл

“АЛТАЙН ХУРД-2016” БАРУУН БҮСИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр тус аймагт 4 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа баруун бүсийн хурдан морины уралдааныг Монголын Морин спорт, Уяачдын холбооны удирдлага чиглэлийн дагуу гурвалсан гэрээ байгуулж, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлаар комисс томилуулан бэлтгэлийг хангаж, гэрээний заалт, уралдааны дүрмийг хэрэгжүүлэн амжилттай зохион байгуулагдлаа

2016 оны 7 сарын 29, 30, 31-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод зохиогдсон уг уралдаанд улсын нийслэл, 17 аймгийн нийт 84 сум дүүргийн уяачдын уясан 1300-аад хурдан хүлэг бүртгүүлснээс нас насанд дараах морьд уралдав.

Үүнд:

1. Эрлийз дээд нас 40     (22 км)

2. Эрлийз дунд нас 54    (14 км)

3. Эрлийз бага нас 30    (11 км)

4. Азарга 161                 (22 км)

5. Их нас 230                  (25 км)

6. Соёолон 185              (22 км)

7. Хязаалан 204            (18 км)

8. Шүдлэн 186               (14 км)

9. Даага 170                 (11 км)  Бүгд 9 насны 1260 хүлэг уралдсан.

“Алтайн хурд-2016” баруун бүсийн уралдаанд анх удаа эрлийз морьдыг тусад нь уралдуулж, морьдыг шүдлэх, үүлдэрлэг байдлыг тогтоох тусгай комисс томилж ажиллуулсан нь нэгэн онцлог болсон юм.

Эрлийз морьдыг эхний өдөр гурван ангиллаар уралдуулсан бөгөөд дараагийн өдрүүдэд монгол морьдын уралдаанд уралдахаар үлдсэн байсан зарим морьд сэрвээний өндөр, гаднах байдал гэсэн шалтгаанаар хасагдсан болно. Ингэж ажиллахад уг комисст тулгарах бэрхшээл байсан боловч, асуудлыг шийдвэрлэхэд ММСУХ-оос томилогдсон хяналт тавьж ажилласан (Дэд ерөнхийлөгч Ц.Туваан, тэргүүлэгч Д.Цэрэнжигмэд, С.Ганболд нар) мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүллээ.

Аймгийн МСУХ бүсийн уралдааны төсөв санхүүг бүрдүүлэхэд хүчин чармайлт тавьсны үр дүнд Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд, Бат-Эрдэнэ, Монгол Улсын Манлай Уяач Т.Гантөмөрийн, Туушин компанийн захирал Н.Зоригт Дэвжих трейд ХХК-ийн захирал М.Ганболд Монгол Улсын Алдарт Уяач А.Ариунсайхан Монгол Улсын Алдарт Уяач Л.Батмөнх нар ивээн тэтгэж оролцлоо

Мөн гэрээний дагуу Аймгийн төвийн Есөнбулаг сумын 5 багийн уяач гаралтай, амьдралын боломж тааруу 5 иргэнд  ММСУХ-ны дэд ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ хөрөнгийг гаргаж, 2 модон ор, ширээ, сандал, авдар,шал бүхий 5 ханатай, 5 өргөө цагаан гэрийг баяр наадмын үеэр гардуулан өгсөн юм.

Наадам зохион байгуулах ажлын хүрээнд уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад Хүүхдийн байгууллагатай хамтран онцгой анхаарч үндсэндээ 100% хамгаалах хэрэгсэлтэй уралдуулсны дээр гарааны тоног төхөөрөмжөө 20 метрээр уртасгаж, 30 см-ээр намсган, айргийн морьдын хашааг төмөр тороор хийлгэн томсгож, үүлдэрлэг байдлыг тогтоох хашаа, морь бариачдын хувцас, пайз, цоллооочийн малгайг шинээр хийлгэн хэрэглэлээ.

Нутагтаа зохион байгуулагдаж байгаа энэхүү даншиг наадамд хүрэлцэн ирж оролцсон Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд, Х.Бат-Эрдэнэ, Манлай уяач Ц.Бааст, Т.Гантөмөр, улсын алдарт уяач Ж.Жигжид, Д.Пүрэвдорж, Л.Батмөнх, А.Ариунсайхан, Д.Алтансүх нарын арван хүнд Аймгийн МСУХ-оос бүрэн хэрэглэлтэй морь бэлэглэсэн нь олны талархлыг хүлээлээ. Баяр наадмын үйл ажиллагааг ETV–ээр орон даяар шууд дамжуулан үзүүлж сурталчилав.

 Энэхүү аймгийн баяр наадмын бөхөөс тусгай дараагийн өдрүүдэд нь улс, аймгийн цолтой 256 бөх барилдуулж, сурын харваа, жороо морины уралдаан явуулан байлав. Үндэсний бөхийн барилдаанд Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ түрүүлж, гарьд Н.Ганбаатар үзүүрлэв. Баяр наадмын бэлтгэл зохион байгуулалтыг хангахад аймгийн МСУХ-ны тэргүүлэгчид, аймгийн Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, ОБХ, ХХААГ, ХГБХХ-ийн хамт олонтой хамтран ажиллаа

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой , Баруун бүсийн хурдан Эрлийз бага насны албан ёсны цуваа 1.Сэлэнгэ аймгийн сумын уугуул Д.Очирсүрэнгийн хээр даагыг уралдаанч хүү С.Төгөлдөр унаж түрүү магнайд хурдлууллаа
ММСУХ-оос Монгол Улсын 2009 оны шилдгүүдийг тодрууллааММСУХ-оос Монгол Улсын 2009 оны шилдгүүдийг тодрууллаа ММСУХ жил бүр оны шилдгүүдээ шалгаруулж, сар шинийн босгон дээр олон нийтэд зарладаг уламжлалтай. Тухайн уяач, гал уяа, хамт олны бүтэн жилийн хөдөлмөр, нийгэмд үзүүлсэн нөлөө, улсын наадам болон бүсийн уралдаануудад үзүүлсэн амжилтыг үнэлэн дүгнэж, ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн эцсийн шийд гаргадаг билээ.
Хурдан морь уралдаанч хүүхдүүд байраа гардан авлаа МУТМУ, “Модун хаан групп” ХХК-ийн Ерөнхийлөгч Дамбын Хишигжаргал, МУТМУ, Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Цогтын Батсайхан , Ерөнхий нарийн бичгийн дарга Чимэддоржийн Хишигбаатар нар 1 өрөө орон сууцнуудыг хурдан морины уралдаанч хүүхэд болон түүний  ар гэрийнхэнд гардуулан өглөө.