Мэдээ мэдээлэл

Их насны морьдын уралдаанд 354 хурдан хүлэг тоосоо өргөлөө.

Энэ уралдааны их насны морьдын уралдаанд 354хурдан хүлэг тоосоо өргөлөө.

Хамгийн олон морьд уралдсан энэ насанд Төв аймгийн Баянцогт сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач “Бандгай” хэмээх С.Ганхуягийн бор магнайдаа тоосгүй ирлээ.Энэ уяач ММСУХ-ноос зарласан чансаагаар 2009 онд  31 оноо  авч Монгол Улсын бүх уяачдыг тэргүүлсэн юм, Аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ш.Мөнхбатын хээр, айргийн гуравт Баянхонгор аймгийн Богд сумын уугуул Ц.Дэлгэрдалайн халтар халзан хурдаллаа. Энэ хүлэг ММСУХ-ноос шалгаруулж зарласан Монгол Улсын 2009 оны өндөр чансаатай есөн их насны морины гуравдугаарт шалгарсан хурдан буян юм. Айргийн дөрөвт Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Ц.Батсайханы бор, айргийн тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Р.Мягмардоржийн бор тус тус хурдаллаа. Бүсийн уралдаан нь нүсэр их ажил ундарч, хөрөнгө мөнгө хүн хүч шаарддаг ч энэ уралдаан  зохион байгуулалт сайтай боллоо. Энэ уралдааны түрүүг таван сая, аман хүзүүг гурван сая, айргийн гуравт хурдалсан морийг хоёр сая, дөрөв, тавд хурдалсан морьдыг тус тус сая төгрөгөөр байлсан юм.  

Хуланг хурдлуулах арга Эрт дээр цагт Өндөр гэгээний зарлигаар Түшээтхан аймгийн Эрдэнэвангийн хошууны ноёнлог сайхан ууланд Товхон нэрийг хайрлаж, өвөрт нь Ноён номун ханы хийдийг байгуулсан гэдэг.
“Дүнжингарав-2010” хаврын бүсийн уралдааны нээлтийн ажиллагаа “Дүнжингарав-2010” хаврын бүсийн уралдааны нээлтийн ёслолын үеэр лам хуврагууд ном уншиж, уяач, унаач хүүхэд, хурдан морь, наадамчин олондоо сайн сайхныг ерөөлөө.
Соёолонгийн уралдаанд Орхон аймгийнхан одтой наадав Энэ уралдааны соёолон насны морины уралдаанд 284 хурдан хүлэг тоосоо өргөлөө.