Монголын шигшмэл хурдан морьдын
“Их хурд” уралдаан
TМонголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаан нь Монгол орны бүх аймаг, бүс нутгаас шалгарсан хурдан морьд, уяачид оролцдог, үндэсний хэмжээний, хамгийн дээд зэрэглэлийн уралдаан юм.
Ийм уралдаан Монголын түүхэнд урьд өмнө болж байгаагүй бөгөөд 1998 оноос эхлэн 3 жил тутамд нэг удаа Засгийн Газрын шийдвэрээр зохион байгуулдаг болжээ.
Үүнийг санаачлагч нь Адъяагийн Баярмагнай.
Төв аймгийн Бор-Өндөр суманд 1944 онд төрсөн. Хэдэн үеийн уяач удамтай. 1964 онд МУИС, 1978 онд Москвад Цэрэг улс төрийн академи төгссөн. Сэтгүүлч, Улс төр судлаач мэргэжилтэй. Түүхийн ухааны доктор (Ph) зэрэгтэй. Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цолтой. Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд” уралдаан, Бүсийн уралдааныг анх санаачилсан хүн.
А.Баярмагнай Монголчуудын хурдан морины соёл, түүхэн уламжлалын сэдвээр 40 гаруй жил судалгааны ажил хийж, 10 гаруй нэр төрлийн 100 гаруй хэвлэлийн хуудас судалгаа, сурталчилгааны бүтээл туурвисан.
А.Баярмагнай ММСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд ММСУХ-ны таван их хурлыг бэлтгэн зохион байгуулсан, дөрвөн их хурлаас нь Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон, одоо ММСУХ-ны зөвлөхөөр ажиллаж буй энэ хугацаанд Монголын хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг боловсруулж, ММСУХ-ны өдөр тутмын үйл ажиллагаагаар түүний биелэлтийг ханган зохион байгуулж ирсэн.
А.Баярмагнай нь Монголын хурдан морины уралдааны ирээдүйн хөгжлийн стратегийг тодорхойлж өгсөн эрдэмтэн билээ.