Мэдээ мэдээлэл

ММСУХ Олон улсын морины “Hippologica – 2009”үзэсгэлэнд оролцоно

Монгол улс энэ жил тус үзэсгэлэнгийн “Түнш орноор” шалгарсан бөгөөд үзэсгэлэн зохион байгуулагчид бидэнд 101 мкв төв талбайг үнэ төлбөргүй өгч улс орноо сурталчилах сайхан боломжийг олгож байгаа юм.

 Монгол улс энэ жил тус үзэсгэлэнгийн “Түнш орноор” шалгарсан бөгөөд үзэсгэлэн зохион байгуулагчид бидэнд 101 мкв төв талбайг үнэ төлбөргүй өгч улс орноо сурталчилах сайхан боломжийг олгож байгаа юм.

 

ММСУХ тус үзэсгэлэнд үндэсний хурдан морины уралдаан, монголчуудын морины соёл, ММСУХ- ны ирээдүйн чиг хандлагын талаар дэлхий нийтэд өргөн дэлгэр сурталчилах, гадаад орнуудын морины хөгжлийн талаарх туршлагаас суралцаж, хамтран ажиллах зорилготой оролцож байна.

 

Мөн тус  үзэсгэлэнд ММСУХ- ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн “Монгол улсын хурдан морины хөгжил, цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл тавих юм.

ММСУХ-ны удирдлагууд Г.Батхүү агсны ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Гаваагийн Батхүү зуурдаар таалал төгсч, үндэсний морин спортод хүнд гарз учраад байгаа билээ. 
Үндэсний их баяр наадмын хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Дагвадоржийн Жамъяаны халиун азаргыг 12 настай Батбуянгийн Цэрэндаваа унаж түрүүлгэлээ