Мэдээ мэдээлэл

Өмнөдэлгэрийн уяачдын “десант” нийслэлд буулаа

“Дүнжингарав-2010” хаврын бүсийн уралдааныг үзэж сонирхох, том наадмын зохион байгуулалтыг үзэх, нийслэлийн ойр орчимд морьдоо сойж байгаа уяачдаас туршлага судлах зорилгоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас 10 гаруй уяач өчигдөр нийслэлд ирлээ.

Тэд ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, ажлын уулзаж, холбооны ажил байдалтай танилцлаа. Өмнөдэлгэрийн уяачид сумынхаа МСУХ-ны ажил үйлс, шинэ бүтэц, зохион байгуулалтын талаар ярьлаа. “Бид сумынхаа наадмын хурдан морины уралдааны бай шагналыг өсгөж чадсан. Нас бүрийн бай шагналыг 500.000 төгрөгт хүргэсэн. Түрүү моринд 150 мянган төгрөгийг бэлнээр олгодог болсон. Зургаан сарын нэгэнд дааганы уралдаан зохион байгуулж хэвшсэн” зэрэг сонин сайхнаасаа хүүрнэлээ. П.Сэргэлэн: “ММСУХ 2010 оныг хөдөө орон нутаг, салбар холбоодоо дэмжих жил болгосон. Бүсчилсэн зөвлөлгөөнүүдийг хийхээр төлөвлөөд байгаа. Ирэх сард Хэнтий аймагт Зүүн бүсийн уяачдын зөвлөлөгөөнийг хийхээр төлөвлөөд байгаа” гэдгээ П.Сэргэлэн хэллээ. Өмнөдэлгэрийн уяачдыг Б.Оюунбаатар өөрийн компанийн буудалдаа буулгаж, нийслэлд байх байрны зардлыг нь даасанд тэд их баяртай байгаа ажээ.       

УДИРДАХ АЖИЛТНЫ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН ММСУХ –ны “Удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ийг тавдугаар сарын 16-нд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
ӨВӨРХАНГАЙ, ДУНДГОВЬ АЙМГИЙН МСУХ-Д УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО. ММСУХ-оос 21 аймаг, нийслэлийн салбар холбоодын удирдлагуудтай нэгдсэн уулзалтын хуваарь гарган хурал зохион байгуулж байна.
“Говь-Шанх-V” Говийн бүсийн уралдааны хурдан азарганы дэлгэрэнгүй цуваа 1. Завхан аймгийн Яруу сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Дашзэвгийн Дагвадоржийн “Шөвгөр” зээрд азаргыг 9 настай. уралдаанч хүү Ц Цэрэнтогтох унаж түрүүлгэлээ