Мэдээ мэдээлэл

ММСУХ нь Дүнжингарав-2010 уралдаанд оролцох нийт уяач, унаач хүүхдэд сайн сайхныг ерөөн ном хуруулж, мандал өргүүллээ

“Дүнжингарав-2010”

“Дүнжингарав-2010” хаврын бүсийн уралдааны босгон дээр ММСУХ нийт уяачид,  унаач хүүхдүүд, удамт хурдан хүлэг морьд, наадамчин олондоо зориулж Монголын бурхан шашны төв Гандантэгчлэн хийдэд “Гүсэн тугийн мандал” өргүүлж, ном хурууллаа. Сайн сайхан бүхнийг бурханд даатгаж ийнхүү ном уншуулсанд уяач, морь сонирхогч олон өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлсээр байна.  

Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны азарганы албан ёсны цуваа 1.Орхон аймгийн Жаргалант сумын уугуул Ганбатын Баярцэнгэлийн Зээрд азаргыг 11 настай уралдаанч хүү Ч.Өнөрхүү унаж түрүү магнайд хурдлууллаа.
2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам (Хязаалан) 2010 оны Монгол улсын үндэсний Их баяр наадам /Хязаалан насны уралдааны фото/
“Уралдаанч хүүхэд-2014” сургалт зөвлөгөөн зохион байгуулагдлаа. ММСУХ болон 59 дүгээр сургууль хоорондын хамтын ажиллагааны эх үндэс тавигдсан өндөр ач холбогдолтой байлаа.