Мэдээ мэдээлэл

“Дүнжингарав-2010”-д түрүүлж, айрагдсан морьдын медаль

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хийж буй хаврын бүсийн уралдаан “Дүнжингарав-2010”-т түрүүлж айрагдсан морьдод олгох медаль бэлэн боллоо.

Түрүүлсэн моринд алт, аман хүзүү, айргийн гуравт орсон морьдод мөнгө, айргийн дөрөв, тавд ирсэн морьдод хүрэл медаль тус тус олгоно. Энэхүү медалиуд дээр нэрт хүлэгч Хардэл жанжин бэйс Пүрэвжавын “Идэр хээр” азарганы дүр, төрхийг товойлгон урласан юм. Бага гарын мөнгөн аяганы амсарын чинээ хэмжээтэй энэхүү медаль хэний хүүгийн ямар хүлгүүдийн магнай дээр гялалзахыг харахад ганцхан хоног үлдээд байна.

Соёолонгийн уралдаанд 99 хүлэг мордлоо Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины уралдаан  Хүй долоон худагт үргэлжилж байна. Өглөө эрлийз дунд, өдөр их насны морьд уралдсан бөгөөд одоо соёолон насны уралдаанаар үргэлжлэх гэж байна.
Үндэсний их баяр наадам Азарганы уралдаан Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ойн адуун сүргийн манлай хурдан азарга барианд орлоо. Азарганы уралдаанд эх орны өнцөг булан бүрээс цугларсан 370 гаруй шандаст хүлгүүд тоосоо өргөснөөс:
Монгол Уяачын Тангараг Уяач би: Уралдаанч хүүхдээ эрхэмлэн хайрлаж, хүлэг морио зөв сайн уяж, чин шударгаар уралдаанд оролцож, монгол эр хүний жудаг, нандин чанар, монгол уяач хүний ёс зүйг эрхэмлэн дээдэлж явахаа. Тангараглая.