Мэдээ мэдээлэл

Энэ цагийн цуутай хүлгүүд бүгд уралдана

“Дүнжингаравын хурд-2010” уралдаанд олон сайхан хурдан буян тоосоо өргөх гэж байна.

Өнгөрсөн жилийн төрийн наадмын их насны түрүү Р.Баатархүүгийн “Дэлгэр хээр”, аман хүзүүдсэн Б.Энхболдын “Егүзэр хээр”, Ц.Хэнмэдэхийн халзан азарга, Махбалын халтар азарга, Баасанбазарын “Сувдан зээрд” Цэндбаатарын “Тугал ухаа”, Тагарваа ламын “Далай зээрд” гээд энэ цагийн цуутай хүлгүүд бүгд уралдах нь байна. Төрийн наадам болон бүсийн уралдаануудын түрүү айргийн морьд, Наранхүүгийн шаргаас бусад нь ихэнх нь уягдаж сойгджээ.  

Уяач-Сэтгүүлчдийн чөлөөт уулзалт зохион байгуулагдлаа Уулзалт зөвлөгөөн нь, цаг үеийн асуудлаас эхлээд,үндэсний хурдан морины уралдаан, монгол наадамд тулгамдаад байгаа олон чухал асуудлыг хөндөн,хэвлэлийнхэн дөрвөн цаг гаруйн турш ММСУХ-ны төлөөлөлтэй ярилцсан юм.
Уралдаанч хүү Б.Энхбаяр нэг өрөө БАЙР-аар шагнууллаа “Их хурд 8” азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын уугуул, Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Нямжавын хурдан хээр азарга түрүүлж, түмэн олныг баясгалаа.
ОРХОН АЙМГИЙН МСУХ-ОО УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО. ММСУХ-оос 21 аймаг, нийслэлийн салбар холбоодын удирдлагуудтай нэгдсэн уулзалтын хуваарь гарган хурал зохион байгуулж байна.