Мэдээ мэдээлэл

“Дэлхийн морьтон” сэтгүүл-уяач, морьтон түмний индэр

Уяач, хурдан морь сонирхогч, морины зүтгэлтэн, хэн бүхэнд нэн хэрэгтэй, баялаг мэдээ мэдээлэлтэй нэгэн сэтгүүл саяхан “мэндэллээ”. ММСУХ-ны Хэвлэл мэдээллийн албанаас эрхлэн гаргаж буй энэхүү “Дэлхийн морьтон” сэтгүүл нь 30 шахам булантай бөгөөд 120 гаруй нүүрнээс бүрдсэн юм.

Эрхэм уншигч Та эндээс Монгол Улсын 2009 оны өндөр чансаатай есөн уяач, 9 унаач хүүхэд, 9 азарга, 9 их насны морьдтой танилцана. Мөн өнгөрсөн жилийн улсын наадам болон бүсийн уралдааны цуваа, 2010 онд болох “Их хурд” болон бүсийн уралдааны товыг мэдэж болох нь.

 

“Дэлхийн морьтон” сэтгүүлийн “Хойморь” булангаас “Зууны манлай уяач” Д.Даваахүүгийн сэтгэлийн үг, монгол хүний нүнжиг буянг мэдэрч,  “Хийморь” булангаас залуу уяач Ц.Дэлгэрдалайн сайн морь эзэн хоёр бие биенээ хэрхэн эрж олдог тухай, өнгөрсөн жилийн олон наадамд өнгөлсөн халтар халзан мориных нь тухай сонирхолтой түүхийг уншаарай.  Сэтгүүл нь “Шилдэг гал”, “Хурдан морины хүүхэд”, “Монгол нүнжиг”, “Тэнгэр газар”, “Яруу найраг”, “Нэг дэлхий”, “Гадаад харилцаа”, “Уяачийн эрдэм”, “Морины наймаа”, “Сонирхолтой товчоон”, “Цуглуулагч”, “Морьтой уран бүтээл”, “Судалгаа” зэрэг тогтмол булангуудтай. Манай сэтгүүлээр “Тод манлай уяач” Д.Ононгийн хөтлөх цуврал хичээл энэ удаа “Хурдан морийг тавих, зөв шургуулж, уяж сойход юуг онцлон анхаарах” талаар зөвлөлөө.

Монгол Улсын 2009 оны чансаа өндөр азарга, их насны морьдын удам угшил, тамга, амжилт, онцлог, тухайн эзэндээ хэрхэн ирсэн үүх түүхийг та сэтгүүлээс дэлгэрүүлэн уншаарай.

 Монголын уяачид, морьтон түмэн өөрийн дуу хоолой, үзэл бодол, эрдэм чадал, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх “индэртэй”, өөрийн сэтгүүлтэй боллоо. Энэ сэтгүүл улирал тутам таны гар дээр очно.

Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1. Завхан аймгийн Эрдэнэсайхан сумын уугуул Намжилсүрэнгийн Даш-Өлзийгийн цавьдар азаргыг 12 настай уралдаанч хүү М.Билгүүнтөгс унаж түрүү магнайд хурдлууллаа
Үндэсний их баяр наадам шүдлэн насны уралдаан Ардын хувьсгалын түүхэн яруу алдарт 90 жилийн ой Үндэсний их баяр наадам бороо хуртай өргөн дэлгэр сайхан болж байгаа энэ цаг мөч дор шүдлэн насны морьд барианд орлоо. Шүдлэнгийн уралдаанд газар газраас цугларсан 320 гаруй алтан туурт тоосоо өргөснөөс:
ХУРДАН МОРИНЫ УНААЧ ХҮҮХДИЙН ЭСЭН МЭНД АМЬДРАХ ЭРХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ Хурдан морины унаач хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх, аюулгүй байдлыг хамгаалахад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар /цаашид ЗГХА-ХТГ гэх/-ыг төлөөлж дэд дарга С.Нарантуяа, Монголын морин Спорт Уяачдын Холбоо /цаашид ММСУХ гэх/-г төлөөлж ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар энэхүү санамж бичигт 2011 оны 03 сарын 28-ны өдөр гарын үсэг зурав.