Мэдээ мэдээлэл

ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2010 оны анхдугаар хуралдаан боллоо

ММСУХ-ны тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан Монголын үндэсний олимпын хорооны хуралдааны танхимд 2010 оны 1 сарын 25-ний өдөр боллоо.

 Тэргүүлэгчдийн хуралдаанаар Монгол Улсын 2009 оны  чансаа өндөр уяачид, унаач хүүхдүүд, азарга, их насны  морьдыг  тодруулах мөн Монгол Улсын 2009 оны  шилдгүүдийг шалгаруулах,  Монгол Улсын алдар цолны  болзол хангасан уяачдын амжилтыг хэлэлцэж Улсын баяр  наадмыг зохион байгуулах хороонд өргөн мэдүүлэх,  Б.Наранхүүгийн хурдан “Шарга” азарганд цол олгох,  Хурдан морины бүсийн уралдааны зохион байгуулалтыг  сайжруулах гэх мэт асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

МЭДЭЭЛЭЛ ММСУХ-НЫ РЕЙТИНГИЙН ЗӨВЛӨЛ
“Морьтон Монгол залуус” төслийн баг унаагаа юүллээ. ММСУХ-ноос “Морьтон Монгол ” төслийн залуусын ,дайран өнгөрөх аймаг , сумдын салбар холбооддоо бүхийл талын тусалцааг үзүүлж ажиллахыг ,үүрэг болгосон юм.