Мэдээ мэдээлэл

Орхон аймгийн ЭРДЭНЭТ ХҮЛЭГ МСУХолбооны хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд Орхон аймгийн Бүсийн оношилгооны Эрүүл мэндийн төвд иж бүрэн тоногтой эмнэлгийн авто машин хандивлалаа

ЭРДЭНЭТ ХҮЛЭГ МСУХолбоо

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны салбар Орхон аймгийн ЭРДЭНЭТ ХҮЛЭГ МСУХолбооны хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд Орхон аймгийн Бүсийн оношилгооны Эрүүл мэндийн төвд иж бүрэн тоногтой эмнэлгийн авто машин хандивлаж, тус төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Г.Бат-Эрдэнэ тэргүүнтэй Орхон аймгийн "Эрдэнэт хүлэг" МСУХ-ны хамт олонд талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Эмгэнэл Утас дуугарав. Автал Оюунбилэг манлай өнгөрчихжээ гэж танил маань хэллээ. Яах учраа мэдэхгүй хэсэг зуур алмайрлаа. Түүнийг ингээд ахиж уулзахгүй холын холд явчихна гэж хэзээ ч бодож байсангүй. Гэтэл ахиад утас хангинав.