Мэдээ мэдээлэл

Монгол-Солонгосын морин спорт, соёлын солилцооны анхдугаар бүгд хурал Жэжү хотод зохион байгуулагдлаа

Нийслэлийн Морин Спорт, Уяачдын Холбоо

Нийслэлийн морин спорт, уяачдын холбоо (НМСУХ), БНСУ-ын Жэжү мужийн морин спортын холбоо (ЖММСХ)-ны хооронд 2024 онд Улаанбаатар хотноо байгуулсан санамж бичгийн хүрээнд НМСУХ, ЖММСХ хамтран “Монгол-Солонгосын морин спорт, соёлын солилцооны анхдугаар бүгд хурал”-ыг 2025 оны 4 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Жэжү хотноо зохион байгууллаа.

НМСУХ-ны тэргүүн М.Мөнхбаясгалан, ЖММСХ-ны тэргүүн Гу Бунг Жу, Жэжү мужийн зөвлөлийн гишүүд хурлыг нээж үг хэлэв. Бүгд хуралд монголын талаас “Монголын үндэсний морин уралдааны түүх, өнөөгийн хөгжил”, “Морин уралдаан ба хүүхэд-зан заншил, түүхэн соёл, орчин үе”, “Монгол адууны өв соёл” гэсэн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв. Солонгосын талаас Жэжүгийн үндэсний их сургуулийн профессор Донг-ван Ким “Солонгосын морин уралдааны түүх болон алсын хараа”, профессор Гёонг-так До “Морин спортод тулгуурласан Азийн ардын түмнүүдийн дипломат ёсны тухай”, Жэжү хотын мужийн захиргааны Бодлогын хэлтсийн дарга Хюүн Чёол Хо “Жэжүгийн морин уралдааны салбарын өнөөгийн байдал” илтгэлийг тус тус танилцууллаа. Эрдэм шинжилгээний үндэслэл бүхий илтгэл, хэлэлцүүлгийн дараа талууд 2025 оны хамтын ажиллагааны чиглэлийг албан ёсны яриа хэлэлцээгээр тодорхойлсон нь энэхүү хурлын онцлог байлаа.

Монгол болон Солонгост зохиогдох уралдаан, тэмцээнд харилцан оролцох, төлөөлөгчид болон унаач хүүхдүүдийг харилцан солилцох, хамтарсан судалгаа хийх, Хоёрдугаар бүгд хурлыг 2025 онд Хөвсгөлд хийх талаар харилцан тохиролцоонд хүрснээ хоёр холбооны тэргүүн нар мэдэгдэлдээ онцолсон юм. 

Хуралд Монгол, Солонгосын нийт 50 гаруй төлөөлөгчид оролцож, Жэжү хотод зохион байгуулагдсан спортын фестиваль, морин уралдааны арга хэмжээнд хамрагдав.

Энэхүү анхдугаар хурлаар морин спорт, морины өв соёл, унаач хүүхдүүдийн хөгжил, аюулгүй байдал, малын эрүүл мэнд, хамтарсан уралдаан, соёлын солилцоо, шинжлэх ухааны судалгаа зэрэг олон чиглэлд Монгол-Солонгосын хамтын ажиллагааны суурийг тавьсан, олон улсын шинж чанартай чухал арга хэмжээ болж өндөрлөлөө.

 

 

Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан дааганы албан ёсны цуваа 1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Наранцэцэгийн Амгалангийн хонгор даагыг уралдаанч хүү Загдзүсэмийн Бямбажаргал унаж түрүү магнайд хурдлууллаа 2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Сосорын Мөнхбатын хар даагыг уралдаанч хүү Үүрийнтуяагийн Бумба-Аюуш унаж аман хүзүүнд хурдлууллаа
2015 Улсын цол гардуулах ёслолын ажиллагаа 2015 Улсын цол гардуулах ёслолын ажиллагаа
Уяачид, малчид, морь сонирхогчид ,салбар холбоод өөрсдийн санал, хүсэлтийг 7016-1618 тусгай дугаараар шууд холбогдон өгнө үү Уяачид, малчид, морь сонирхогчид ММСУХ-ны бодлого, үйл ажиллагаанд өөрсдийн санал, хүсэлтийг тусгах боломжтой болж байна.