Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД

Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо

МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮДИЙН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

ММСУХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж 2024 оны чансаа өндөр Уралдаанч хүүхдүүддээ ирэх 8 сард ХӨХ ХОТ-ЖИНИНЬ-ээр аялах эрхийн бичгээр шагналаа.

1. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг Ганзоригийн Хаш-Эрдэнэ. Улсын наадмын 2 айраг. Бүсийн наадмын 1 түрүү 6 айраг.

2. Улаанбаатар хотын Багахангай дүүрэг Сарангэрэлийн Өлзийхүү. Улсын 2 айраг. Бүсийн 2 түрүү 4 айраг

3. Төв аймгийн Батсүмбэр сумын Нямдоржийн Билэгтсайхан. Улсын 1 түрүү 1 айраг. Бүсийн 2 түрүү

4. Төв аймгийн Баянцогт сумын Оюунбаатарын Цэнгүүн. Улсын 1 түрүү 2 айраг. Бүсийн 4 айраг

5. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Идэрбатын Бат-Ирээдүй. Улсын 2 айраг. Бүсийн 1 түрүү 5 айраг.

6. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Баясгалангийн Пүрэвдаваа. Улсын 2 айраг. Бүсийн 1 түрүү 4 айраг

7. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Баасанжавын Бат-Эрдэнэ. Улсын 2 айраг. Бүсийн 2 айраг

8. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Батмөнхийн Намчин. Улсын 1 айраг. Бүсийн 2 түрүү 1 айраг

9. Төв аймгийн Зуунмод сумын Ганболдын Отгонсүх. Бүсийн 1 түрүү 5 айраг

2021 ОНД ЗУРГААН БҮСИЙН УРАЛДААН БОЛНО ММСУХ-ны Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагдах хурдан морины зуны бүсийн уралдаан наадмын товыг баталж, тогтоол гарган танилцуулга, холбогдох бичиг баримтын хамт Засгийн газарт хүргүүлжээ. 2021 онд зохион байгуулах бүсийн уралдаан болон цаг үеийн асуудлуудын талаар ММСУХ-ны Ажлын албаны дарга Б.Батбаатараас тодрууллаа.
Дүнжингарав 2010 хаврын төвийн бүсийн уралдаан “Дүнжингарав-2010” Хаврын бүсийн хурдан морины уралдааны байр эзэлсэн жагсаалт