Мэдээ мэдээлэл

УЛСЫН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН УЯАЧДЫН МАТЕРИАЛ АВЧ БАЙНА

Монгол Улсын Тод манлай, Манлай, Алдарт уяач цолны болзол хангасан уяачид материалаа 2024 оны 1 дүгээр сарын 20-ны дотор Ажлын албанд ирүүлнэ үү.

Монгол Улсын Тод манлай, Манлай, Алдарт уяач цолны болзол хангасан уяачид материалаа 2024 оны 1 дүгээр сарын 20-ны дотор Ажлын албанд ирүүлнэ үү.

Цолны материалд:
Монгол Улсын цол, одон медалиар шагнуулахаар өргөн мэдүүлсэн хүний анкет;
Улсын баяр наадмын болон Засгийн газрын шийдвэрийн дагуу зохион байгуулагдсан шигшмэл болон бүсийн уралдаанд ямар амжилт гаргасан болохыг он цагийн дарааллаар жагсааж бичих бөгөөд нотариатаар баталгаажуулсан үнэмлэх, өргөмжлөл зэргийг хавсаргана.

Лавлах утас: 80646355

 

"Дүнжингарав-2012" хаврын төвийн бүсийн уралдаанд энэ жил анх удаа дөрвөн насны хурдан хүлгүүд уралдлаа. “Баясгалан” хэмээх усан луу жилийн хаврын тэргүүн сарын анхы уралдаан болох “Дүнжингарав 2012” өнгөрсөн бямба гарагт Төв аймгийн Зуунмод хотноо болж өндөрлөлөө.
Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн Анхдугаар хуралдаан болж оны шилдгүүдээ тодрууллаа. Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн 2015 оны Анхдугаар хуралдаан 1 дүгээр сарын 15-ны өдөр Монголын үндэсний Олимпийн хорооны хурлын танхимд зохион байгуулагдлаа.