Мэдээ мэдээлэл

2020 ОНЫ ШИЛДЭГ ГАЛ УЯА

ААУ Давааноровын Ганбаатар тэргүүнтэй "Агт-Эрдэнэ хүлэг" гал уяа

Монголын морин спорт, уяачдын холбоо гал уяадаас "ШИЛДЭГ ГАЛ УЯА"-г жил бүр шалгаруулж цагаан сарын баяраар шагналыг олгодог уламжлалтай билээ. ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2021 оны 02 дугаар  сарын 04-ний өдрийн 1/04 дугаар тогтоолоор шилдэг гал уяагаар Д.Ганбаатар тэргүүнтэй "Агт-Эрдэнэ хүлэг" галын хамт олныг шалгаруулж, шагналыг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төв холбоон дээрээ гардуулан өглөө. 

1.МУМУ Ганбаатарын Буянтогтох ахлах уяачтай 2020 оны шилдэг гал уяагаар шалгарсан  "АГТ-ЭРДЭНЭ ХҮЛЭГ" гал уяаны хамт олон

 2020 оны шилдэг гал уяагаар шалгарсан "АГТ-ЭРДЭНЭ ХҮЛЭГ" гал уяаны хамт олонд Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар баяр хүргэе. Та бүхнийг морины босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

 

"Айраг фестиваль" Монголын уламжлалт наадгайгаар наадамчин олныг баясгаж байна Архангай, Булган, Төв зэрэг аймгийн хамгийн сайхан амттай, уруул чимчигнүүлсэн 9 айлын айраг ирснээс Булган аймгийн Могод сумын малчин Б.Батсайханы айраг хамгийн Сайхан айргаар шалгарлаа. 
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 2011 оны шилдгүүд ММСУХ жил бүр оны шилдгүүдээ шалгаруулж, сар шинийн босгон дээр олон нийтэд зарладаг уламжлалтай. Үндэсний морин уралдааныг хөгжүүлэх үйлсэд амжилт гарган бусдыгаа ажил үйлсээрээ манлайлсан шилдэг уяач, шилдэг гал уяа, шилдэг залуу уяач, шилдэг салбар холбоо шилдэг хурдан морь унаач хүүхдүүдийн амжилтыг үнэлэн дүгнэж, ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг билээ.
Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан азарганы албан ёсны цуваа 1. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Оёогийн Мөнхбатын зэгэл халзан азаргыг уралдаанч хүү Цагаандуламын Дэмүүл унаж түрүү магнайд хурдлууллаа. 2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Баярсайханы Лхагва-Очирын хүрэн азаргыг уралдаанч хүү Гансүхийн Энхболд унаж аман хүзүүнд хурдлууллаа 3. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Чоймболын Дэмчигцоодолын “Тэргүүн хонгор” хул азаргыг уралдаанч хүү Г.Батхүү унаж айргийн гуравт хурдлууллаа