Мэдээ мэдээлэл

МОБИКОМ КОРПОРАЦИ “ИХ ХУРД-IX” УРАЛДААН НААДМЫГ ДЭМЖИЖ ОРОЛЦОХОО ИЛЭРХИЙЛЛЭЭ.

ММСУХ

Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Ц.Батсайхан, Ажлын албаны дарга Б.Батбаатар нарыг 2021 оны 12 дугаар сарын 23-ний өдөр корпораци дээрээ  хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада Монгол Улсын Засгийн газрын  шийдвэрээр гурван жил тутамд 1 удуу зохион байгуулдаг шигшмэл хурдан морьдыг шалгаруулах их хурд уралдаан, наадмыг өмнөх уламжлалын дагуу дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлж,  уралдаан наадмын шууд дамжуулалтыг 5G сүлжээ ашиглан, техник технологийн шинэ шийдлээр олон нийтэд хүргэж хамтран ажиллахаа давхар илэрхийллээ.

Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч Ц.Батсайхан холбооныхоо бодлого үйл ажиллагаа, 2022 онд зохион байгуулагдах шигшмэл хурдан морьдын “Их хурд-IX” уралдааныг Монгол туургатны морьтны өв соёлын наадам болгон өргөн дэлгэр зохион байгуулахаар холбоо төлөвлөн ажиллаж байгаа илэрхийлээд Монгол үндэсний их өв соёлын цөм Морьтны өв соёлыг дэмжиж байгаа Мобиком корпорацид Монголынхоо нийт уяачдын өмнөөс баярласанаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр хоёр тал дээрх хамтын ажиллагаагаа хэрэгжүүлэх зорилгоор хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.

 

Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор 2010 онд болох Хурдан морины бүсийн уралдаануудын хуваарь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.3, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 1 дүгээр сарын 20-ний өдрийн 16 тоот тогтоол гарч хурдан морины шигшмэл болон бүсийн уралдааны 2010 оны хуваарийг тогтоожээ.
МОНГОЛ УЛСЫН 2016 ОН ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ ЭРЛИЙЗ ДЭЭД НАСНЫ ХҮЛГҮҮД МОНГОЛ УЛСЫН 2016 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР ЧАНСААТАЙ ЭРЛИЙЗ ДЭЭД НАСНЫ ХҮЛГҮҮД
Морьтон Монголчуудын дэлхийн дээд амжилт Генниссийн номонд Гиннесийн амжилтын байгууллагын түүхт 60 жилийн ойн тусгай ном хэвлэгдэн гарсан бөгөөд Монгол түмний үзүүлсэн морьтны их жагсаал, үндэсний хурдан морины уралдаан Гиннесийн номонд багтаад байна.