Мэдээ мэдээлэл

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН МСУХ-ОО УУЛЗАЛТАНД ОРОЛЦЛОО.

ММСУХ-оос 21 аймаг, нийслэлийн салбар холбоодын удирдлагуудтай нэгдсэн уулзалтын хуваарь гарган хурал зохион байгуулж байна.

Монголын Морин Спорт Уяачдын Холбооноос 21 аймаг, нийслэлийн салбар холбоодын тэргүүн, нарийн бичгийн дарга нартай уулзалт зохион байгуулж, мэдээлэл солилцон ажиллаж байна. Салбар холбоодын удирдлагуудтай уулзах  хуваарийн дагуу 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн "Алтайн хүлэг" МСУХ-ны тэргүүн С.Магнайсүрэн,Дэд тэргүүн Д.Цогбаяр  нар ирж хуралд оролцлоо. Энэхүү уулзалтаар Ажлын албаны дарга Б.Батбаатар "МОНГОЛ УЯАЧ" дэд төслийн хүрээнд уяачын цахим бүртгэл, уяачын малгай, малгайн тэмдэг, залаа, энгэрийн тэмдэгийн шинэчлэгдэн батлагдсан стандартын талаар танилцуулга мэдээллийг өглөө. Монголын Морин Спорт, Уяачдын Холбоонны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар, уулзалтад оролцсон аймгийн тэргүүн, нарийн бичгийн дарга нарт  "Монгол уяач" дэд төслийг эрчимжүүлж ажиллах, тайлан мэдээгээ тогтоосон хугацаанд батлагдсан маягтаар ирүүлж байхыг чиглэл болголоо.

 

“Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны хурдан дааганы албан ёсны цуваа 1.Хэнтий аймгийн Дархан сумын уугуул Н.Донойдоон Хээр даагыг уралдаанч хүү Н.Чинчулуун унаж түрүү магнайнд хурдлууллаа
Эрдэнэт хотын 40 жилийн ой “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны хурдан эрлийз дунд насны албан ёсны цуваа 1.Төв аймгийн Баянцогт сумын уугуул Ц.Чинбатын Гарьд хээр үрээг уралдаанч хүү Эрхэмнамдагбаяр унаж түрүү магнайд хурдлууллаа
Монгол улсын 2017 оны хамгийн өндөр чансаатай азарга Монгол улсын 2017 оны хамгийн өндөр чансаатай азарга