Мэдээ мэдээлэл

ТОМИЛОЛТ: ММСУХОЛБОО ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

ММСУХолбоо орон нутагт

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 25 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн салбар холбоод, гишүүд уяачидтайгаа хийх нэгдсэн уулзалтыг улс орон даяар зохион байгуулж байна. Энэхүү ойн арга хэмжээн хүрээнд Монголын морин спорт, уяачдын холбоог төлөөлөн дэд ерөнхийлөгч Ц.Гончигсүрэн, салбар холбооны тэргүүн С.Магнайсүрэн нараар ахлуулсан баг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Говь-Алтай аймагт томилолтоор ажиллаж байна.

Томилолтын баг 19 сумын 1007 уяачидтай уулзалт зохион байгуулж, холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, 2138 уяачдыг цахим нэгдсэн бүртгэлд бүртгэлжүүлсэн талаар тайлан мэдээг төв холбоонд ирүүлээд байна.

Түүнчлэн ойн баярыг тохиолдуулан сум тус бүрээс нийлсэн 322 уяачдыг холбооны нэрэмжит одон, медаль, тэмдгүүдээр шагнаж, урамшуулан баяр хүргэсэн байна.  

 

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

 

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН ЭРЛИЙЗ ДЭЭД НАСНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан ЭРЛИЙЗ ДЭЭД НАСНЫ уралдаанд Газар газрын шандаст 92 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс...
“Говь шанх-V" Говийн бүсийн уралдааны хурдан их насны уралдааны албан ёсны дэлгэрэнгүй цуваа 1. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Бадамгаравын Бадраагийн “Төвгөр саарал” морийг уралдаанч хүү 13 настай Б.Алтантөгс унаж түрүүлгэлээ
“Дүнжингарав-2016” хаврын төвийн бүсийн уралдааны хурдан азарганы албан ёсны цуваа Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой Монголын Морин Спорт, Уяачдын холбооноос зохион байгуулдаг “Дүнжингарав-2016” Хаврын төвийн бүсийн хурдан азарганы уралдаанд газар газрын шандаст хурдан 256 азарга уралдсан юм. Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Засгийн газрын тогтоолтой бүсийн хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан азарганууд бүгд ирсэн байлаа.