Мэдээ мэдээлэл

ТОМИЛОЛТ: ММСУХОЛБОО СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

ММСУХолбоо орон нутагт

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 25 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн салбар холбоод, гишүүд уяачидтайгаа хийх нэгдсэн уулзалтыг улс орон даяар зохион байгуулж байна. Энэхүү ойн арга хэмжээн хүрээнд Монголын морин спорт, уяачдын холбоог төлөөлөн Сэлэнгэ аймгийн “Булган хангай” морин спорт уяачдын холбооны тэргүүн Г.Бямбаа, нарийн бичгийн дарга Л.Ганболд нараар ахлуулсан баг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ аймгийн бүх сумдад томилолтоор ажиллаж байна.

Томилолтын баг 17 сумын 901 уяачидтай нэгдсэн уулзалт зохион байгуулж, холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, 1407 уяачдыг цахим нэгдсэн бүртгэлд бүртгэлжүүлсэн талаар тайлан мэдээг төв холбоонд ирүүлээд байна.

Түүнчлэн ойн баярыг тохиолдуулан сум тус бүрээс нийлсэн 238 уяачдыг холбооны нэрэмжит одон, медаль, тэмдгүүдээр шагнаж, урамшуулан баяр хүргэсэн байна.  

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

ММСУХ-ны шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна ММСУХ-ны шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна
2010 оны ММСУХ-ны шилдэгүүд тодорлоо ММСУХ жил бүр оны шилдгүүдээ шалгаруулж, сар шинийн босгон дээр олон нийтэд зарладаг уламжлалтай. Үндэсний морин уралдааныг хөгжүүлэх үйлсэд амжилт гарган бусдыгаа ажил үйлсээрээ манлайлсан уяач, гал уяа, салбар холбоо шилдэг ивээн тэтгэгчдийнхээ амжилтыг үнэлэн дүгнэж, ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг билээ. Монгол түмний шимтэн үздэг “Битүүний бөхийн барилдааны” үеэр Монгол бөхийн өргөөнд ММСУХ оны шилдэгүүдийн шагналаа гардуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу шагналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нар гардуулна.