Мэдээ мэдээлэл

МОРЬТОН МОНГОЛЧУУД ШАГНАЛЫН ХУРТАЙ БАЙНА.

Хурдан морины гэрэл зурагчин Ч.Ганболд"Алтан гадас" одонгоор шагнууллаа.

Төв аймгийн Бор нуур сумын уугуул Аргамаг өв соёл ТББ-ийн тэргүүн, Хурдан морины гэрэл зурагчин Чулуунбаатарын Ганболд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж "АЛТАН ГАДАС" одонгоор шагнагдсанд цаг цагийн цуут хурдан хүлгүүдийн алтан тоосонд  Монголынхоо их уяан дээр нөхөрлөж яваа мянга мянган уяачид маань бүгд магнай тэнийн баярлаж байна.
Олон түмнийхээ дунд  алдар нь дуурссан Ч.Ганболд бол  хурдан морины үйл хэргийн төлөө бүхий л амьдралаа хоёргүй сэтгэлээр зориулж яваа нэгэн  юм.

Уяан дээр нь эрдэнэт хүлгүүд нь амгай тэнийтэл эвшээсэн монголын  айл бүхний гэгээн хийморь, түмэн олны тань их хайр хүндэтгэл  таныг болон танай удмынхныг өнө мөнхөд ивээж байхыг Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар ерөөл өргөн баяр хүргэе.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.БАТСАЙХАН
ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ХИШИГБААТАР

Тавантолгой ХК-ийн түүхт 50 жилийн ой “ГОВИЙН БҮСИЙН ХУРД-2016” уралдааны хурдан шүдлэнгийн албан ёсны цуваа 1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн зээрд үрээг уралдаанч хүү Түвшинтулгын Бат-Эрдэнэ унаж түрүү магнайд хурдлууллаа 2. Завхан аймгийн Яруу сумын уугуул Дашзэгвийн Шагдарсүрэнгийн сартай хүрэн үрээг уралдаанч хүү н.Энхбаяр унаж аман хүзүүнд хурдлууллаа
“Арвагар хээрийн хурд 2016” хангайн бүсийн хаврын уралдааны хурдан эрлийз дээд насны албан ёсны цуваа 1.Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Д.Дагвадоржийн бор үрээг М.Ганжигүүр хүү унаж түрүү магнайд хурдлууллаа