Мэдээ мэдээлэл

ТОМИЛОЛТ: ММСУХ-НЫ УДИРДЛАГУУД ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

ММСУХолбоо орон нутагт

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 25 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн салбар холбоод, гишүүд, уяачидтайгаа хийх нэгдсэн уулзалтыг улс орон даяар зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд ММСУХ-ны Ерөнхийлөгч Ц.Батсайхан, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар, Ажлын албаны дарга Б.Батбаатар нараар ахлуулсан томилолтын баг 2021 оны 05 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Дундговь аймгаас отрын бүсэд нүүдэллэж буй малчид, уяачидтай 5 удаагийн уулзалт зохион байгуулж, холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, уяачдыг цахим нэгдсэн бүртгэлд бүртгэлжүүлэх ажлыг газар дээр нь зохион байгууллаа. 

Отрын бүсэд нүүдэллэж, нутаглаж байгаа болон нутаг буцаж буй малчид, уяачидыг орон нутгийн зүгээс хөөж туухгүй байх, анхан шатны тусламж үйлчилгээг тэдгээрт хүргэж байх, малын бэлчээр, худаг усаар хангах талаар орон нутгийн удирдлагуудтай хамтарсан уулзалтыг зохион байгуулсан нь малчид, уяачдын талархлыг хүлээлээ.

Түүнчлэн шилдэг уяачдыг холбооны нэрэмжит шагнал, 25 жилийн ойн медаль, тэмдгүүдээр шагнаж, урамшуулан уяачидадаа баяр хүргэлээ.  

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

 

Тэргүүлэгчидийн уулзалт ярилцлага 2009 он Тэргүүлэгчидийн уулзалт ярилцлага 2009 он /фото/
ММСУХ-ноос 2011 онд зохион байгуулах хурдан морины улс болон бүсийн уралдааны календарьчилсан төлөвлөгөө ММСУХ-ноос 2011 онд зохион байгуулах хурдан морины улс болон бүсийн уралдааны календарьчилсан төлөвлөгөө