Мэдээ мэдээлэл

ТОМИЛОЛТ: ММСУХ-НЫ УДИРДЛАГУУД ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

ММСУХолбоо орон нутагт

Монголын Морин Спорт Уяачдын Холбооны 25 жилийн ойг тохиолдуулан орон нутгийн салбар холбоод, гишүүд уяачидтайгаа хийх нэгдсэн уулзалтыг улс орон даяар зохион байгуулж байна.

Энэ ажлын хүрээнд ММСУХ-ны Ерөнхийлөгч Ц.Батсайхан, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар, Ажлын албаны дарга Б.Батбаатар нараар ахлуулсан томилолтын баг 2021 оны 05 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Говьсүмбэр аймагт ажиллаж, 3 сумын 100 гаруй уяачидтай нэгдсэн уулзалт зохион байгуулж, холбооны бодлого, үйл ажиллагаа, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулж, уяачдыг цахим нэгдсэн бүртгэлд бүртгэлжүүлэх ажлыг зохион байгууллаа.

Түүнчлэн уяачдыг төрийн дээд шагнал, холбооны нэрэмжит шагнал, 25 жилийн ойн медаль, тэмдгүүдээр шагнаж, урамшуулан уяачидадаа баяр хүргэлээ.  

Мөн Говьсүмбэр аймгийн МСУХ-ны уяачдын шинэ өргөөний шавь тавих ёслолын ажиллагаанд оролцлоо.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА

ММСУХ “Дүнжингарав” хаврын уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна Монголын морин спорт, уяачдын холбооноос гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү уралдаан дэг журамтай, зохион байгуулалт сайтай боллоо.
ММСУХ-ны тэргүүлэгчдийн 2-р хурал ММСУХ-ны Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2 дугаар сарын 10-нд болжээ.
Төвийн бүсийн хурдан морины уралдаан болж өндөрлөлөө Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж буй Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины уралдаан  Хүй долоон худагт өнөөдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн төвийн бүсийн уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд их насны морьд 18, соёолон, эрлийз дунд насны хурдан хүлгүүд 14 км-ийн зайнд уралдсан юм.