Мэдээ мэдээлэл

МОРЬТОН МОНГОЛЧУУД ШАГНАЛЫН ХУРТАЙ БАЙНА.

Хийморь гал уяаны үүсгэн байгуулагч, уяач Ц.Даваасүрэн "Гавьяат барилгачин" боллоо.

Тайгам-Алтай ХХК-ны захирал, Хийморь гал уяаны үүсгэн байгуулагч, уяач Цулын Даваасүрэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж Монгол Улсын "Гавьяат барилгачин" цол хүртэж цаг цагийн цуут хурдан хүлгүүдийн алтан тоосонд  Монголынхоо их уяан дээр нөхөрлөж яваа мянга мянган уяачид маань бүгд магнай тэнийн баярлаж байна.
Олон түмнийхээ дунд  алдар нь дуурссан Цулын Даваасүрэн бол Монголынхоо хөгжил дэвшил мандал бадралын төлөө сэтгэл оюунаа зориулахын зэрэгцээ хурдан морины үйл хэргийн төлөө бүхий л амьдралаа хоёргүй сэтгэлээр зориулж яваа  юм.

Уяан дээр нь эрдэнэт хүлгүүд нь амгай тэнийтэл эвшээсэн монголын  айл бүхний гэгээн хийморь, түмэн олны тань их хайр хүндэтгэл  таныг болон танай удмынхныг өнө мөнхөд ивээж байхыг Монголынхоо мянга мянган уяачдынхаа хамтаар ерөөл өргөн баяр хүргэе.

МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.БАТСАЙХАН
ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ч.ХИШИГБААТАР

"Айраг фестиваль" Монголын уламжлалт наадгайгаар наадамчин олныг баясгаж байна Архангай, Булган, Төв зэрэг аймгийн хамгийн сайхан амттай, уруул чимчигнүүлсэн 9 айлын айраг ирснээс Булган аймгийн Могод сумын малчин Б.Батсайханы айраг хамгийн Сайхан айргаар шалгарлаа. 
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН МСУХ АЙМАГ, СУМДЫН НААДМАА НЭГЭН ЗЭРЭГ ТЭМДЭГЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЛЭЭ Дархан-Уул аймгийн Дархан-Ажнай МСУХ, Хонгор, Шарын гол, Орхон сумдын салбар холбоод, уяачид Үндэсний их баяо наадмаа нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлэх хүсэлтийг ММСУХ, МУ-н Засгийн газарт хандаж ирүүлсэн байна.
4249 хурдан морь нэгэн гараанаас зэрэг гарч уралдан Дэлхийн дээд амжилтыг тогтоов Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны санаачилгаар Монгол хүний үнэнч нөхөр нь болж дэлхийн талыг туулж, их түүхийг бүтээлцсэн монгол адуу, Монгол морины уралдаан, морьтон Монголчуудын өв соёл, зан заншил, уламжлалыг дэлхийн нийтэд сурталчилан таниулж, нэгэн гараанаас 4249 морийг зэрэг гарган уралдуулж дэлхийн дээд амжилтыг тогтоон Дэлхийн Гиннест бүртгүүлэв.