Мэдээ мэдээлэл

ТҮҮХТ ОЙГООРОО “100 ЖИЛИЙН ИХ ХҮЛЭГЧ”-ИЙГ ТОДРУУЛНА.

ММСУХ

Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойг тохиолдуулан “100 ЖИЛИЙН ИХ ХҮЛЭГЧ”-ийг шалгаруулж 100 сая төгрөг, “АЙМАГ НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ХҮЛЭГЧ”-ийг шалгаруулж 10 сая төгрөгөөр шагнаж урамшуулан, алдаршуулахаар шийдвэрлэсэн байна. Хүлэгчийг тодруулахдаа холбооноос ажлын хэсэг гарган болзол, шалгуурын дагуу тодруулж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмаар шагнаж урамшуулахаар тэргүүлэгчдийн тогтоол гаргасан байна. Мөн хурлын үеэр 21 аймаг тус бүрээс хүлэгчийг тодруулж, алдаршуулах санал гаргасныг Ажлын хэсэгт хэрхэн шийдвэрлэх талаар саналаа боловсруулж тэргүүлэгчдийн хуралд танилцуулж шийдвэрлэх эрх олгож даалгасан байна.

                                                                       

 

       

                                                                                                           МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО

Монголын хурдан морины түүхэнд үнэмлэхүй дээд амжилт үзүүлсэн Хурдан шарга азарганд морины эрхэм дээд цол олголоо Монгол төрийн үүрд амгалан оршихын билэгдэл болж буй учраас түүнд төр, ард түмний хайр хүндэтгэлийг илэрхийлж эрхэм дээд цол хүртээх нь зүйтэй гэж үзлээ.
МОНГОЛ УЛСЫН 2010 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ “ШИЛДЭГ ЕСӨН ИХ НАСНЫ МОРЬД” МОНГОЛ УЛСЫН 2010 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ “ШИЛДЭГ ЕСӨН ИХ НАСНЫ МОРЬД”