Мэдээ мэдээлэл

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН МСУХОЛБОО ХЭРҮҮЛ МАРГААНГҮЙ НААДМЫГ ХҮСЧ СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР УРАЛДАХЫГ ДЭМЖЛЭЭ.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН "ХҮЙН ХУРД"МСУХ

    Сонгинохайрхан дүүргийн МСУХ болон  уяачдын зүгээс Монгол адуугаа генетикийн түвшинд ойрын хугацаанд бүрэн ялгах боломжгүй байгааг харгалзан гагцхүү хэрүүл маргаангүй наадахыг л чухалчилж Ардын хувьсгалын 100 жилийн ой болон бусад уралдаан наадмуудаараа уралдах хурдан морьдыг зөвхөн сэрвээний өндрөөр ялгаж уралдуулахаар саналаа УИХ болон дээд байгууллагадаа албан бичгээр уламжлаад байна. Салбар холбоодоос хэрүүл, маргаангүй наадахаар гаргасан энэхүү саналыг ММСУХ хүлээн авч нэгтгэн Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах УИХ-ын Ажлын хэсэгт хүргүүлж хамтран ажиллахаар боллоо.

 

“Гайхамшигт Монгол” мориор өргөмжлөв. “Эх орноо 10394 км тойрсон гайхамшигт Монгол морь”-иор өргөмжлөн, шар торгон нөмрөг олголоо
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХУРДАН ШҮДЛЭНГИЙН УРАЛДААНЫ АЛБАН ЁСНЫ ЦУВАА Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан ШҮДЛЭНГИЙН уралдаанд Газар газрын шандаст 281 хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс...