Мэдээ мэдээлэл

2021 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗУНЫ БҮСИЙН УРАЛДААНЫ ТОВ

БҮСИЙН УРАЛДААНЫ ТОВ, БАЙРШИЛ

  Монголын морин спорт, уяачдын холбооны Тэргүүлэгчдийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар Засгийн Газрын шийдвэрээр зохион байгуулагдах хурдан морины зуны бүсийн уралдаан наадмын товыг баталжээ. Энэ жилийн тухайд олон аймгийн тэгш түүхэн ой тохиож байгаа бөгөөд ММСУХолбоонд 9 аймаг улсын бүсийн уралдаан зохион байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн байна. ММСУХолбоо 2021 онд зохион байгуулах зуны бүсийн уралдааны тов, байршлыг тогтоохдоо өмнөх бүсийн уралдаан, наадам болсон газар зүйн байршил, цаг хугацаа, бүсийн уралдаанаа морьтны өв соёлын наадам болгон зохион байгуулах холбооны зорилтыг дэмжсэн байдал зэргийг харгалзан шийдвэрлэлээ.

ММСУХ-ны тэргүүлэгчдээс дэмжиж гаргасан энэхүү шийдвэрийн дагуу тогтоол гарган танилцуулга холбогдох бичиг баримтын хамт Засгийн Газарт хүргүүллээ.

                                                                                  МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО

2017 Улсын цол гардуулах ёслолын ажиллагаа 2017 Улсын цол гардуулах ёслолын ажиллагаа
2015 оны Монголын хамгийн өндөр чансаатай эрлийз дээд насны хүлгүүд 2015 оны Монголын хамгийн өндөр чансаатай эрлийз дээд насны хүлгүүд
Энэ цагийн цуутай хүлгүүд бүгд уралдана “Дүнжингаравын хурд-2010” уралдаанд олон сайхан хурдан буян тоосоо өргөх гэж байна.