Мэдээ мэдээлэл

ЗАВХАН АЙМГИЙН САЛБАР ХОЛБОО ХЭРҮҮЛ МАРГААНГҮЙ НААДМЫГ ХҮСЧ СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР УРАЛДАХЫГ ДЭМЖЛЭЭ.

ЗАВХАН АЙМГИЙН ОЧИРВААНЫ ХҮЛЭГ МСУХ

         Завхан аймгийн МСУХ болон орон нутгийн уяачдын зүгээс Монгол адуугаа генетикийн түвшинд ойрын хугацаанд бүрэн ялгах боломжгүй байгааг харгалзан гагцхүү хэрүүл маргаангүй наадахыг л чухалчилж Ардын хувьсгалын 100 жилийн ой болон бусад уралдаан наадмуудаараа уралдах хурдан морьдыг зөвхөн сэрвээний өндрөөр ялгаж уралдуулахаар саналаа УИХ болон дээд байгууллагадаа албан бичгээр уламжлаад байна. Орон нутгийн салбар холбоодоос хэрүүл, маргаангүй наадахаар гаргасан энэхүү саналыг ММСУХ хүлээн авч нэгтгэн Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах УИХ-ын Ажлын хэсэгт хүргүүлж хамтран ажиллахаар боллоо.

 

Аварга зээрд "Морин хуурын чуулга" Хөгжмийг МУСГЗ Л.Балхжав Найруулгыг МУСТА Д.Түвшинсайхан Монгол Улсын Морин хуурын чуулга удирдаач МУСТА Д.Түвшинсайхан
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ХАМГИЙН ХУРДАН ХҮЛЭГ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН БОЛЛОО. Монголын морин спорт, уяачдын холбооны түүхт 20 жил, Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоосны 2 жил, Монголын уяачдын баяр наадмын үеэр Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит 2015 оны Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдааныг албан ёсны хөтөлбөрт оруулж амжилттай зохион байгууллаа.
Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой , Баруун бүсийн хурдан Эрлийз дунд насны албан ёсны цуваа 1.Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Б.Далайн хээр үрээг уралдаанч хүү Даваа унаж түрүү магнайд хурдлууллаа