Мэдээ мэдээлэл

БАЯНХОНГОР АЙМГИЙН САЛБАР ХОЛБОО ХЭРҮҮЛ МАРГААНГҮЙ НААДМЫГ ХҮСЧ СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР УРАЛДАХЫГ ДЭМЖЛЭЭ.

БАЯНХОНГОРЫН АЙМГИЙН ХОНГОРЫН ХУРД МСУХ

      Баянхонгор аймгийн МСУХ болон орон нутгийн уяачдын зүгээс Монгол адуугаа генетикийн түвшинд ойрын хугацаанд бүрэн ялгах боломжгүй байгааг харгалзан гагцхүү хэрүүл маргаангүй наадахыг л чухалчилж Ардын хувьсгалын 100 жилийн ой болон бусад уралдаан наадмуудаараа уралдах хурдан морьдыг зөвхөн сэрвээний өндрөөр ялгаж уралдуулахаар саналаа УИХ болон дээд байгууллагадаа албан бичгээр уламжлаад байна. Орон нутгийн салбар холбоодоос хэрүүл, маргаангүй наадахаар гаргасан энэхүү саналыг ММСУХ хүлээн авч нэгтгэн Үндэсний их баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах УИХ-ын Ажлын хэсэгт хүргүүлж хамтран ажиллахаар боллоо.

 

 

“Дүнжингарав-2016” хаврын төвийн бүсийн уралдааны хурдан их насны албан ёсны цуваа 1. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харъяат Чимэддоржийн Хишигбаатарын сартай хээр морийг 13 настай Пүрэвсүрэнгийн Тэмүүжин хүү унаж түрүү магнайд хурдлууллаа
ММСУХ-ны “МОНГОЛ-УЯАЧ” шинэ жилийн цэнгүүнд хүрэлцэн ирэхийг урьж байна Аймаг, сумдын салбар холбоод, Гал уяаныхан шинэ жилд оролцох мэдүүлгээ 12-р сарын 15-ны дотор ММСУХ-ны ажлын албанд өгнө үү.